Хээлтүүлэгч малыг бүртгэл мэдээллийн сүлжээнд хамруулсан байдал, сүрэг сэлбэх өсвөр хээлтүүлэгчийн баталгаажилт, бог малын хээлтүүлэгчийг нийлүүлгийн бус улиралд эх сүргээс тусгаарлах технологи үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн тухай

МХЕГ-ын 2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд хяналт, шалгалт хийх зарлагдсан объектод тусгагдсаны дагуу “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн 6.4.5, 10.1.10, 14.2.4, 14.2.5, 14.2.6, 14.2.10 дахь заалтууд, ХХААХҮ-ийн сайдын 2011 оны А/74 дугаар тушаалаар баталсан “Малыг бүртгэх, мэдээллийн сан бүрдүүлэх тухай” журмын 4.1, 4.2, 4.4, 6.2, 7.4 дэх заалтууд, ХААҮ-ийн сайдын 1999 оны А/117 ын дугаар тушаалаар баталсан “Хээлтүүлэгчийг хянан баталгаажуулах” журмын 2.1, 2.2, 3.4, 3.5, 4.1–4.3 дахь заалтуудын хэрэгжилтийн явцыг шалган үнэлэлт дүгнэлт өгч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулан холбогдох байгууллагад хүргүүлэн шийдвэрлүүлэх зорилгоор Шалгалтыг 2013 оны 9-10 дугаар сард хийж гүйцэтгэлээ.

Шалгалтанд Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Дадал сум, Дундговь аймгийн Адаацаг, Дэлгэрцогт, Эрдэнэдалай сум, Завхан аймгийн Цагаан хайрхан, Цагаан чулуут, Шилүүстэй сумдын мал аж ахуй эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэд хамрагдлаа.

2012 онд “Бог малын хээлтүүлэгчийн хянан баталгаажилт”-ын байдалд хяналт шалгалт хийхэд нийт 75 сум, дүүрэгт монгол оронд үржүүлж байгаа хонины 10, ямааны 6 үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, омгийн 47209 толгой хээлтүүлэгчээс 9451 толгой хээлтүүлэгч буюу 20.0 хувь нь бог малын хээлтүүлэгчийн хянан баталгаажуулалтад хамрагдсан. “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулиар Хээлтүүлэгч малын чанар, стандартын шаардлага хангах чиглэлээр хүлээсэн үүргийн хэрэгжилт Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Төв, Сэлэнгэ аймгуудад 84.5-86.4%-тай хамгийн сайн байсан бол, Архангай, Дундговь, Завхан, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймагт 33.7-53.0%-тай хамгийн муу үзүүлэлттэй байсан. Шалгалтанд хамрагдсан 10 үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, омгийн нас гүйцсэн ба өсвөр хуцны хавар, намрын амьдын жин, ноосны болон биеийн хэмжээний үзүүлэлтүүдээс үзэхэд “Хээлтүүлэгчийг хянан баталгаажуулах журам”-ын хэрэгжилт 67%-тай, 6 үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, омгийн нас гүйцсэн ба өсвөр ухны хавар, намрын амьдын жин, ноолуурын болон биеийн хэмжээний үзүүлэлтүүдээс үзэхэд “Хээлтүүлэгчийг хянан баталгаажуулах журам”-ын хэрэгжилт 71.2%-тай байсан байна.

Шалгалтаар илрүүлсэн зөрчил, дутагдал,

А. Хээлтүүлэгч малын ашиг шимийн түвшин тогтоож бүртгэл мэдээллийн сүлжээнд хамруулсан байдалд:

Шалгалтанд хамрагдсан Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Дадал сумдын хэмжээнд мал хээлтүүлэгт ердийн хээлтүүлгийн аргыг ашигладаг боловч ердийн хээлтүүлгийн үржлийн гэрчилгээний бүртгэл хөтлөлт шаардлага хангахгүй байгаа нь “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн 10.1.10, 14.2.5, “Малыг бүртгэх, мэдээллийн сан бүрдүүлэх тухай” журмын 4.2.10 дахь заалтыг;

Тухайн сум орон нутагт Мал бүртгэлжүүлэлт, ээмэгжүүлэлтийн ажил хийгдэж байгаа хэдий ч хээлтүүлгийн үржлийн бүртгэл гэрчилгээ хөтлөлт жигдрээгүй байгаа нь  “Малыг бүртгэх, мэдээллийн сан бүрдүүлэх тухай” журмын 4.2.13 дахь заалтыг;

Хээлтэгч, хээлтүүлэгчийн үр төлийн тоо, тэдгээрийн сүрэг дэх тархалт, амьдрах чадвар, охин үр төлийн ашиг шимийн удамшилтын хувь зэрэг үзүүлэлтүүдээр мал бүртгэлжүүлэлтийн нэгдсэн санд баяжуулалт бүрэн гүйцэд хийгдэж чадахгүй байгаа нь “Малыг бүртгэх, мэдээллийн сан бүрдүүлэх тухай” журмын 4.2.21 дэх заалтыг;

Бүртгэлийн гэрчилгээн дэх тэмдэглэгээнүүдийг тухайн малд мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээ үзүүлсэн, ангилалт хийсэн мэргэжилтэн тухай бүрт нь хийж бүртгэл, мэдээллийн санд баяжилт хийж чадахгүй байгаа нь “Малыг бүртгэх, мэдээллийн сан бүрдүүлэх тухай” журмын 6.2.8  дахь заалтуудыг;

Б. Сүрэг сэлбэх өсвөр хээлтүүлэгчийн баталгаажилтад:

Шалгалтанд хамрагдсан Дундговь аймгийн сумдын түвшинд гойд ашиг шимт малыг тодруулан малын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа боловч бог малын хээлтүүлэгчийн үржлийн бүртгэлийн гэрчилгээнд баяжилт хийх ажил хангалтгүй хийгдэж байгаа нь “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн 10.1.10 дахь заалтыг;

Дундговь аймгийн Дэлгэрцогт сум 72848, Адаацаг сум 131456, Эрдэнэдалай сум 253436, нийт 457740 толгой малтайгаасМалын бүртгэл мэдээллийн санд нийт 207183 толгой мал бүртгэгдсэн нь нийт малын 45.3% байгаа нь “Малыг бүртгэх, мэдээллийн сан бүрдүүлэх тухай” журмын 4.1.3 дахь заалтыг;

Шинээр үржилд сонгон тавьж буй өсвөр хээлтүүлэгчийг ихэвчлэн цөм болон торгон сүргээс тавихад анхаарч байгаа ч сумын Мал эмнэлэг, үржлийн тасгаас түүнд тавих хяналт сул байгаа нь “Хээлтүүлэгчийг хянан баталгаажуулах журам”-ын 2.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж байна.

Шалгалтын явцад 13 зөрчил илрүүлж 46%-ийг газар дээр нь арилгуулж, 7 заалттай 2 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллав. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартын шаардлагыг хангуулах зорилгоор шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгж, малчин 25 хүнд мэргэжил арга зүйн заавар, зөвөлгөө өгч ажиллалаа. Завхан, Хэнтий аймагт 2012 онд УИХ-аас баталсан “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулиуд, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагад дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг сурталчлан таниулж, дотоодын хяналтыг зохион байгуулах нэгж, ажилтны чиг үүргийн талаар мэдээлэл, арга зүйн зөвөлгөө өгч, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж ажиллав.

 “Хээлтүүлэгч малын ашиг шимийн түвшин тогтоож бүртгэл мэдээллийн сүлжээнд хамруулсан байдал”-ын шалгалтын удирдамжинд тусгагдсан “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн 4 заалтын хэрэгжилт 76.0%, ХХААХҮ-ийн сайдын 2011 оны А/74 дугаар тушаалаар баталсан “Малыг бүртгэх, мэдээллийн сан бүрдүүлэх тухай” журмын 21 заалтын хэрэгжилт – 75.9%-тай байна. “Сүрэг сэлбэх өсвөр хээлтүүлэгчийн баталгаажилт”-д “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн 4 заалтын хэрэгжилт 67.5%, ХХААХҮ-ийн сайдын 2011 оны А/74 дугаар тушаалаар баталсан “Малыг бүртгэх, мэдээллийн сан бүрдүүлэх тухай” журмын 4 заалтын хэрэгжилт – 62.5%, ХААҮ-ийн сайдын 1999 оны А/117 дугаар тушаалаар баталсан “Хээлтүүлэгчийг хянан баталгаажуулах журам”-ын 10 заалтын хэрэгжилт 80.0%-тай байна. “Бог малын хээлтүүлэгчийг нийлүүлгийн бус улиралд эх сүргээс тусгаарлах технологи”-д “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн 14.2.10 Бог малын хээлтүүлэгчийг нийлүүлгийн бус улиралд эх сүргээс тусгаарлан маллах заалтын хэрэгжилт 100%, ХААҮ-ийн сайдын 1999 оны А/117 дугаар тушаалаар баталсан “Хээлтүүлэгчийг хянан баталгаажуулах журам”-ын 8 заалтын хэрэгжилт 94.0%-тай байна.

Мал хээлтүүлэгт ердийн хээлтүүлгийн аргыг хэрэглэж, хээлтүүлэгчийг бүртгэлжүүлж, ээмэгжүүлсэн ч үржлийн бүртгэлийн гэрчилгээг хөтөлж хэвшүүлэх, үржлийн бүртгэлийн санд баяжилт хийх шаардлагатай байна. Шинээр үржилд сонгон тавьж буйөсвөр хээлтүүлэгчийг ихэвчлэн цөм болон торгон сүргээс тавихад анхаарч байгаа ч сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн Мал амьтан, хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагчаас тавих хяналтыг сайжруулж, нутгийн малын ашиг шимийн гарцыг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ