“НИЙТЭЭРЭЭ ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЬЕ” АЯН

Монгол Улсын “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулиудын хэрэгжилт хангуулах зорилгоор Цагаан сар, Шинэ жилийн баяр ёслолын үеэр нийтийг хамарсан хоол хүнснээр дамжих өвчин, халдвар, хордлого, ахуйн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнтэй холбоотой эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоох, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг мэргэжил арга зүйгээр ханган заавар, зөвлөмж өгөх зорилгоор энэхүү аяныг зохион байгуулж байна. Аяныг улсын хэмжээнд 2 үе шаттайгаар 2012 оны 12 дугаар сарын 16-31-ний өдөр, 2014 оны 01 дүгээр сарын 13-31-ний өдрүүдэд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг хамруулан явуулна.

Аливаа баяр ёслолын үеэр хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх, худалдаалах технологийн горим алдагдсанаас чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон, хадлгалалтын хугацаа дууссан гэх мэт зөрчилтэй хүнсний нийтэд худалдан борлуулсанаас хоол, хүнсний гаралтай хордлого, өвчлөл гарах магадлал их байдаг. Үүнээс гадна хэрэглэгч худалдан авагчид хүнсний бүтээгдэхүүнийг сонгохдоо хаяг шошгыг сайтар уншиж танилцах, худалдаа үйлчилгээний газрууд зөв хадгалсан эсэх, чанар, аюулгүй байдал нь мэдрэхүйн эрхтэний үнэлгээгээр мэдэгдэхүйц муудсан эсэх зэрэг эрсдэл үүсгэх хүчин зйүл байгаа эсэхийг сайтар нягтлах, худалдан авсан хүнсний бүтээгдэхүүнээ гэрийн нөхцөлд зөв хадгалах, зохистой хэрэглээндээ анхаарах нь чухал. Хэрэглэгчийн гар дээр хүнсний бүтээгдэхүүнийг хүргэдэг худалдаа үйлчилгээний газруудад хяналтыг түлхүү тавьж хоол хүнсний гаралтай өвчлөл, халдвар, хордлого гарах эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна.

Үйлчлүүлэгчид чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсан, хоол, хүнсээр үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд харъяа нутаг дэвсгэрийнхээ МХГ, МХХ-т даруй хандан зөрчлийг таслан зогсоолгох нь зүйтэй. МХЕГ, аймаг, нийслэлийн МХГ-дээр хариуцлагатай жижүүр гарч шуурхай мэдээллийн утас ажиллана.

Аяныг Нийслэлаймгийн МХГ, ХМХА-ны Хүнсний чанар, аюулгүй байдал, Эрүүл ахуй, халдвар, хамгаалал, Мал, амьтны чанар, хорио цээр, Ургамал хорио цээрийн хяналтын улсын байцаагчид хэрэгжүүлнэ.

Аяны хүрээнд аймаг, нийслэлийн МХГ, ХМХА-аас дараах чиглэлээр хийх ажлын төлөвлөгөө, удирдамж гарган хэрэгжүүлж ажиллана. Үүнд:

1.Хяналт, шалгалтыг удирдлагын шийдвэрээр болон иргэдийн өргөдөл гомдлын дагуу хийж гүйцэтгэх бөгөөд түргэн муудаж чанар, аюулгүй байдлаа алддаг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний /торт, зайрмаг, худалдааны газраар борлуулагдаж буй төрөл бүрийн ногооны салат, өндөг,/ тухайн тэмдэглэлт баяр, ёслолын үеэр өргөн хэрэглэгддэг эмзэг бүтээгдэхүүний /хиам, нөөшилсөн бүтээгдэхүүн, төрөл бүрийн жимс, архи согтууруулах ундаа, бэлгийн цуглуулга, хэвийн боов, бууз, банш/, үйлдвэрлэл, худалдаалалт, олныг хамарсан хүлээн авалт зохион байгуулж буй нийтийн хоолны газрууд, зэргийг  хамруулан гүйцэтгэх,

2.Үйлдвэрлэл, худалдаалалт, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад мэргэжлийн зөвлөгөө өгч, зөвлөмж боловсруулан тараах зэрэг зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх,

3.Хэрэглэгчдэд чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаагүй ажил үйлчилгээнээс татгалзах, иргэдийн эрх ашгийг зөрчсөн чанаргүй бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний талаархи мэдээллийг харъяа нутаг дэвсгэрийн МХГ-т мэдээлж шалгуулах талаар хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчилах, мэдээлэл авах утасны дугаар гарган нийтэд зарлах,

4. Баяр ёслолын үеэр хариуцлагатай жижүүр томилон ажиллуулан ямарваа нэг халдвар, хордлого гарах, чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр нийтэд борлуулагдсан зөрчил илэрсэн нөхцөлд МХЕГ-т шуурхай мэдээлэн зах зээлээс эргүүлэн татуулах арга хэмжээг хамтран зохион байгуулж ажиллах, нийтэд мэдээлж сэрэмжлүүлэх арга хэмжээ авах,

5.Аяны явц, хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн, сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр дэлгэрэнгүй сурталчилан ажиллах,

Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг танилцуулгад товч тайлагнан хавсралт хүснэгтийн хамт 2014 оны 01 дүгээр сарын 05, 02 дугаар сарын 5-ны дотор тус тус МХЕГ-ын ХХААҮҮХГ-т ирүүлнэ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ