Хууль бусаар бэлтгэсэн түлээний мод, ангийн арьсыг хураав

2014 оны нэгдүгээр сарын 23-24-ний өдөр Ховд аймгийн МХГ, Байгаль орчны газар, Жаргалант сумын ЗДТГ хамтран Байгаль орчины эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд баталсан удирдамжын дагуу Жаргалант сумын нутаг дэвсгэрт иргэдийн хууль бусаар ан амьтан агнах, барих, мод бэлтгэх, тэдгээрийн гаралтай эд зүйлийг хууль бусаар худалдах, худалдан авах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар Эрдэнэбүрэн сумын иргэн Н нь  Эрдэнэбүрэн сумаас хууль бусаар түлээний зориулалтаар мод бэлтгэн тээвэрлэж явсныг МХГ-ын Байгаль орчны улсын байцаагч А.Ганцоожоор ахлуулсан эргүүл хяналтын баг илрүүллээ. Уг зөрчил нь Монгол Улсын “Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8,6 дахь заалт,хамгаалалтын бүсийн ойн дэглэмийг зөрчсөн байв. Мөн иргэн В Эрдэнэбүрэн сумын Шураг багийн нутгаас түлээний зориулалтаар хууль бусаар мод бэлтгэсэн байсныг илрүүлэн хураан авч Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох устгах журмыг үндэслэн Жаргалант сумын Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлд шилжүүлэв.

Шалгалтын явцад Жаргалант сумын Алагтолгой багт орших  Бугаан гол нөхөрлөлийн түүхий эдийн зах дээр шалгалт хийхэд иргэн Б, П, У нар БОАЖ-ын сайдын тушаалаар агнахыг хориглосон шар үнэг, хярс, архуун шувуу, мануул зэрэг амьтадын арьс, үсийг худалдан авсаныг Монгол Улсын Амьтаны тухай хуулийн 39-р зүйл, 39.1.9 дэх заалтыг үндэслэн хураасан байна.Хураагдсан арьсыг холбогдох журмыг үндэслэн Жаргалант сумын Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлд шилжүүллээ. Зөрчил гаргагчдад хууль тогтоомжийн дагуу захиргааны арга хэмжээ ноогдуулсан байна.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Сүүлд нэмэгдсэн мэдээ