2014 онд хяналт шалгалт хийхээр зарлагдсан эрсдэлтэй эмнэлгүүдэд хяналт шалгалт хийсэн тухай

2014 онд хяналт шалгалт хийхээр зарлагдсан эрсдэлтэй эмнэлгүүдэд хяналт шалгалт хийсэн тухай

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын 2014 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу сонгогдсон бүх шатлалын эрсдэлтэй үнэлэгдсэн эмнэлгүүдэд холбогдох хуулиуд болон дүрэм журам, стандартын хэрэгжилтийг шалгаж, үйл ажиллагаанд нь үнэлгээ дүгнэлт өгөх, илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, эрсдэлээс урьдчилан сэргийлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах зорилгоор шалгалтыг 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 09 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэлээ.  

Шалгалтанд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хяналтаар 357 Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтаар 314, Эм, биобэлдмэлийн хяналтаар 150 байгууллага, аж ахуйн нэгж хамрагдсан байна. Мөн 86 эмнэлгийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг шалгаж үнэлгээ өгөв. Шалгалтанд хамрагдсан эмнэлгүүдийн төрөл, тоогоор харуулбал:  

Эрүүл мэндийн байгууллагын нэрс

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хяналтаар

Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтаар

Эм, биобэлдмэ-лийн хяналтаар

1

Төв эмнэлэг

5

5

           5

2

Тусгай мэргэжлийн төв,

9

4

6

3

Яам тусгай газрын  эмнэлэг

2

2

2

4

Клиникийн эмнэлэг

4

-

4

5

Аймгийн нэгдсэн эмнэлэг

9

11

7

6

Бүсийн оношилгоо, эмчилгээний төв

2

2

2

7

Дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн нэгдэл/

3 /6

7

8

8

сум дундын эмнэлэг

14

154

98

сумын эрүүл мэндийн төв

95

9

Өрхийн эрүүл мэндийн төв

46

9

2

10

Тосгоны эмнэлэг

3

3

2

11

Амаржих газар

3

3

3

12

Хувийн хэвшлийн эмнэлэг

143

114

11

13

Эрүүл мэндийн газар

5

 

3

14

НЯТТ

-

 

1

15

Сувилал

7

-

-

16

Хараа зүйн газар

1

-

-

17

Эмнэлгийн хоол үйлдвэрлэл

-

86

-

 

НИЙТ ДҮН

357

314/86

150

               

Эмнэлгүүдэд тавигдах нийтлэг шаардлагын хүрээнд төв эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүд 100 хувь хүчинтэй хугацаа бүхий мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 94.1 хувь, дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Нэгдсэн эмнэлгийн 86 хувь тусгай зөвшөөрөлтэй, хувийн хэвшлийн оргүй эмнэлгүүдийн 96 хувь нь тусгай зөвшөөрөлд заагдсан үйл ажиллагаа явуулж байна.

Хүний нөөцийн хангалт төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн түвшинд 75 хувь, амаржих газарт 66 хувь, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 46 хувь, хувийн ортой эмнэлгийн түвшинд 68 хувь, оргүй эмнэлгүүдэд 73 хувь, лабораторийн түвшинд 78 хувьтай, эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангалт төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 80 хувь, амаржих газарт 66, хувийн эмнэлгүүдийн түвшинд 35 хувьтай байна.

Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв 100 хувь, нэгдсэн эмнэлгүүдийн 76.5 хувь, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн 95.1 хувь нь зориулалтын байранд үйл ажиллагаа явуулж байгаа ба хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 52.8 хувь нь зориулалтын байртай байна.   

Төв эмнэлгүүдийн 50 хувь, амаржих  газруудын 66 хувь, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 46 хувь, хувийн эмнэлгүүдийн 61 хувь нь дотоод хяналтын нэгж зохион байгуулж ажилтан томилж, дотоод хяналт шалгалтыг явуулдаг, улсын эмнэлгүүд бүгд өөрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон эрсдэлийн шалгуур  үзүүлэлтийг гаргаж, эрсдэлээс сэргийлэх чиглэлээр ажил зохиосон, харин энэ ажил Өрхийн эрүүл мэндийн төвийн түвшинд 66 хувь, хувийн эмнэлгүүдийн түвшинд 24 хувьтай байна.

Эмнэлгийн ажилтны алдаа зөрчлийг бүртгэх, алдааны сан бүрдүүлэх, алдаанаас сэргийлэх чиглэлээр зохиосон ажлын чанар төв эмнэлгийн түвшинд 100  хувь, тусгай мэргэжлийн төв, амаржих газрын түвшинд 33 хувь, дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Нэгдсэн эмнэлгийн түвшинд 86 хувь, сум, өрхийн эрүүл мэндийн төвд 66 хувь, хувийн эмнэлгийн түвшинд 33 хувьтай байна.

Эмнэлгийн мэргэжилтнүүдийг ёс зүйн зөрчлөөс сэргийлэх чиглэлээр төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, амаржих газруудын захиргаанаас тодорхой ажлуудыг зохион байгуулж байхад сум, өрх, хувийн эмнэлгүүдийн түвшинд энэ ажлын чанар 27-42 хувьтай, эмч мэргэжилтнүүдийн стандарт, дүрэм журмын мөрдөлтийн байдал сум, өрхийн эрүүл мэндийн нэгдлийн түвшинд хамгийн бага буюу 38 хувьтай байна.

Эмнэлгүүдэд өвчний түүх, түүний дагалдах анхан шатны бүртгэлийн маягтын нөөц их байгаа гэдэг шалтгаанаар Эрүүл мэндийн сайдын 2013 оны 450 дугаар тушаалаар шинэчлэн баталсан анхан шатны бүртгэлийн маягтыг хэрэглэхгүй байх явдал байгаа бөгөөд анхан шатны бүртгэлийн маягтын хангалт амаржих газрын түвшинд 33 хувь, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн түвшинд 42 хувь, хувийн хэвшлийн эмнэлгүүд, дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Нэгдсэн эмнэлгийн түвшинд 52 хувьтай, өвчний түүх, амбулаторийн картын хөтлөлт 34-72 хувьтай байна.

Харин эмнэлгүүдэд цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ, аюулгүй байдал  шаардлагын түвшинд хүрсэн байна.

Өвчин хүндэрсэн, онош эргэлзээтэй тохиолдолд эмч нарын хамтарсан үзлэг хийж, оношилгоо эмчилгээний асуудлыг шийдвэрлэх байдал төв эмнэлэг болон БОЭТ-үүдэд 75 хувь, дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Нэгдсэн эмнэлэгт 40 хувь, амаржих газарт 66 хувьтай, эмнэлгийн нас баралтын тохиолдол бүрийг эмгэг судлалын шинжилгээнд хамруулах асуудал төв эмнэлгүүдэд 75 хувь, Нэгдсэн эмнэлгүүдэд 80 хувь, амаржих газарт 66 хувьтай байна. Эмнэл зүй, эмгэг судлалын хэлэлцүүлгийн чанар төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, амаржих газрын түвшинд харьцангуй сайн, сум, өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн түвшинд өвчтөн хүндэрсэн, нас барсан тохиолдлуудыг хэлэлцсэн, эмч мэргэжилтнийг дараагийн гарах алдаанаас сэргийлэх чиглэлээр зохиосон ажлын чанар хангалтгүй байна.

Эмнэл зүйн оношийг үндэслэн эмчилгээний хоолоор үйлчлэх байдал төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн түвшинд 75-100 хувь байхад дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлэг, хувийн эмнэлгийн түвшинд 33-66 хувьтай байна.

 Эмнэлгүүдийн  яаралтай тусламжийн нэгжид ирсэн үйлчлүүлэгчийг хүлээн авч,  эрэмбэлэн ялгаж яаралтай тусламжийн үйлчилгээ төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, нэгдсэн эмнэлэгт 75-85 хувьтай байна.

Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд нь эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварын сэжигтэй буюу онош батлагдсан тохиолдол бүрийг бүртгэн, журмын дагуу мэдээлж, хариу арга хэмжээг авдаг, 90 хувь нь дотоод хяналтын графикийн дагуу эрүүл зүйн нян судлалын шинжилгээг сар бүр хийж, үнэлгээ дүгнэлт өгдөг. Мэргэжлийн байгууллагаар шавжгүйтгэл, мэрэгчгүйтгэл, халдваргүйтгэлийг жилд 2-оос доошгүй удаа хийлгэж, хэвшсэн байна. Эмнэлгийн мэргэжилтнүүдийг В вирусын эсрэг дархлаажуулалтанд 100 хувь  хамруулсан.

Шалгалтанд хамрагдсан төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн 89 хувь, нэгдсэн эмнэлгийн 94 хувь нь халдварт өвчний дэгдэлт, олныг хамарсан гамшиг, осол зэрэг онцгой байдал үүссэн үед авах арга хэмжээний төлөвлөгөөтэй.

Өмнөх шалгалтын талаар. 

2013 онд шалгалтанд хамрагдсан эрсдэлтэй 193 эмнэлгийн эрсдэлийг хяналтын хуудсаар үнэлэхэд: 12 буюу 6.2% нь их эрсдэлтэй, 95 буюу 49.2% дунд эрсдэлтэй, 79 буюу 40.9 % нь бага эрсдэлтэй, 53 эмнэлгийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг 1.10 кодтой хяналтын хуудсаар үнэлэхэд 66 /35/ хувь нь бага, 28.3 /15/ хувь нь дунд, 5.7 /3/ хувь нь их эрсдэлтэй үнэлэгдэж байсан байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилт 65.3%, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн хэрэгжилт 75.7%, хүлээн авах, яаралтай тусламж үйлчилгээ, хүүхдийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах стандарт удирдамжийн мөрдөлт болон эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа, түгээмэл үйлдлийн стандартын  хэрэгжилт 74%-тай  байв.

Шалгалтын дүн, авах арга хэмжээний талаар 2013 онд Эрүүл мэндийн яаманд эмнэлгийн багаж тоног төхөөрөмжийн талаар 4 асуудлыг шийдэрлүүлэхээр 1/2225,  Шүдний эмнэлгүүдийн асуудлаар 02-03/40 тоот албан тоот,  2012, 2013 онуудад Энэрэл эмнэлгийн тухай, 2013 оны 02-03/182 тоотоор Гемодиализийн үйл ажиллагааны тухай, 02-03/331 тоотоор Өрхийн эмнэлгүүдийн тухай, 2012 онд 02-01/1453 тоотоор Улсын гуравдугаар төв эмнэлгийн тухай, 02-01/1114 тоотоор  Шалгалтын дүнгийн тухай, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт  2012 онд 02-03/1985 тоотоор  Эмнэлгүүдийн тухай, 02-03/1112 тоотоор  Амаржих газруудын тухай, 2013 онд 02-02/867  тоотоор Клиникийн 1 дүгээр амаржих газрын тухай, 2014 онд 02-02/1764 Нийслэлийн яаралтай тусламжийн төвийн тухай, 02-03/1342 Яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг зохицуулах албан тоотуудаар удаа дараа асуудал тавьж ажилласан ч зөрчил арилахгүй давтан илэрсээр байна.

Зохион байгуулалттай холбоотой зөрчлийг арилгуулахаар Эрүүл мэндийн яаманд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар судлалын өргөтгөлийн барилгын, ГССҮТ-ийн түлэнхийн барилгын, дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Нэгдсэн эмнэлгийг бүтэц, үйл ажиллагааны стандарттай болгох, амаржих газруудын барилгыг  шинэчлэх, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллах боловсон хүчний хангалтыг бодлогоор нэмэгдүүлэх, Нийслэлийн эрүүл мэндийн газарт амаржих газрын тасгуудын үйл ажиллагааг зохицуулах замаар жилд 2 удаа засвар үйлчилгээ, их цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл хийх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, эмнэлгээс шалтгаалсан халдварын шалтгаан нөхцөлийг судлах, таслан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх  зэрэг бодлогын  асуудлууд  тавьсан хэдий ч  хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй байна.

Харин эмнэлгийн тоног төхөөрөмжийн чиглэлээр Эрүүл мэндийн яаманд тавьсан 4 асуудлын хэрэгжилт 87.5 % буюу дараах үр дүн гарсан байна Үүнд:

1. Монгол улсын Ерөнхий сайдын багцаас 25 тэрбум төгрөг төсөвлөж 11 аймагт оношилгоо эмчилгээний төв байгуулах шийдвэр гарч, 19.2 тэрбум төгрөгийн  тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн.

2. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийг эмнэлгийн мэргэжилтний ангилалд оруулах санал Эрүүл мэндийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгагдсан.

3. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 310 дугаар тушаалаар 8 аймгийн 33 сумын Эрүүл мэндийн төв болон 2 нэгдсэн эмнэлэгт 671.9 сая төгрөгийн 35 машин олгосон байна.

4. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хяналт баталгаажуулалтын тогтолцоог бий болгох зорилгоор “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамж, стандарт, баталгаажуулалт, сургалт, засвар үйлчилгээг зохицуулах төв”-ийн төсөл боловсруулж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хяналт тохиргооны төвд нэн шаардлагатай 11 нэр төрлийн хяналтын багаж, тоног төхөөрөмжийг 2014 оны хөрөнгө оруулалтаар худалдан авсан байна.

Шалгалтаар илрүүлсэн зөрчил, дутагдал,

Аймгуудын Эрүүл мэндийн газарт:

1. Ховд, Дархан-Уул аймгуудын эрүүл мэндийн байгууллагуудад эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг олгох комисс нь 1 дэх шатны хурлыг зохион байгуулдаггүй, шинжээчдийн бүрэлдэхүүн томилоогүй, аймгийн эрүүл мэндийн салбарт баримталж буй тэргүүлэх чиглэлийг гаргаагүй, тусгай зөвшөөрлийн шаардлага хангаагүй байгууллагад зөвшөөрөл олгосон, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар ахлуулсан эрүүл мэндийн байгууллагад тусгай зөвшөөрөл олгох комисс нь 2014 онд нэг ч хуралдаагүй, 2013 оны хурлын протокол тэмдэглэлгүй, комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж буй АЗДТГ-ын ажилтан нь хилийн чанадад ажлаар явсан шалтгаанаар үзүүлэх баримт бичиггүй, үйл ажиллагаа нь жигдрээгүй;

2. Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын тусгай зөвшөөрөл олгох ажлын алба  ЭМГ-ын даргаар ахлуулсан бөгөөд 2 өрхийн эрүүл мэндийн 2 төвийг нэгтгэхдээ тусгай зөвшөөрлийг гэрчилгээнд өөрчлөлт оруулаагүй, “Дэлгэрмөрөн” Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, “Хөвсгөл Гурван гал” ӨЭМТ нь байгуулагдаад 1 жил болж байгаа боловч тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж байсан;

3. Хөвсгөл аймгийн ЭМГ-ын эмийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь аймгийн төвөөс алслагдсан сумдад хүчинтэй хугацаа дууссан болон дуусах дөхөж буй эм эмнэлгийн хэрэгслийг хуваарилдагаас Цагааннуур, Улаан-Уул сумдад тусламж, үйлчилгээнд хугацаа дууссан эм, урвалж бодис, эмнэлгийн хэрэгсэл хэрэглэж байгаа болон багаж тоног төхөөрөмжийн хуваарилалтыг хэрэгцээ шаардлагыг харгалзан хийхгүй байгаагаас, зарим сумдад нярайн тусламж үйлчилгээнд шаардлага

Сүүлд нэмэгдсэн мэдээ