Монгол улсын төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр шинээр баригдаж байгаа авто зам, замын байгууламж, онгоц хөөрч буух зурвасын барилга угсралтын ажилд хяналт шалгалт хийсэн тухай

Төв, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай, Хөвсгөл, Булган, Хэнтий, Дорнод, Сүхбаатараймаг, Нийслэлд Монгол Улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл тусламж, орон нутгийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж буй авто зам, замын байгууламж, онгоц хөөрч буух зурвасын барилга угсралтын ажил, авто замын ашиглалтын байдалд Монгол Улсын “Авто замын тухай”хууль,  холбогдох норм дүрэм, журам, стандартын шаардлагын хэрэгжилтэнд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, зөвлөмж зааварчилгаа өгөх зорилгоор шалгалтыг 2014 оны 06-р сарын 01-ний өдрөөс 10-р сарын 10-ний өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.

Авто замын салбарт 2014 онд нийт 37 чиглэлд 1886,4км зам 2040,86м урт гүүр баригдаж байна. Улсын хэмжээнд шалгалтанд 12 аймгийн нутаг дэвсгэрт гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 141.7 сая ам.долларын өртөгтэй 4 авто зам, Улсын төсвийн хөрөнгөөр582.266,3 сая төгрөгийн өртөгтэй 21 авто зам, гүүрийн барилга угсралт, засвар шинэчлэлтийн ажлууд хамрагдсан.

Баруун бүсийн 5 аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа 13 объектийн 976.7 км авто замын барилга угсралтын ажлууд, зүүн бүсийн 12 объектийн 464.57 км авто замын барилга угсралтын ажлууд, говийн бүсийн 207.7 км авто замын барилга угсралтын ажлууд, 2000 у\м гүүрийн барилга угсралтын ажлууд,тухайн аймгийн нутаг дэвсгэр дэх авто замын ашиглалтын байдал хамрагдлаа.Нийслэлийн хэмжээнд хяналт шалгалтанд 39,9 км авто замын барилга угсралт, зураг төсөл, 65 у/м гүүрийн засвар шинэчлэлт, ЭЗХЯ-ны санхүүжилтээр “Гудамж төсөл”-ийн хүрээнд хийгдэж байгаа 20.7 км авто зам, 4 авто замын уулзварын өргөтгөл шинэчлэлт, засвар арчлалт, ашиглалтын байдлыг хамруулан шалгалаа. Улсын ерөнхий байцаагчийн аймгийн Засаг дарга, авто зам, гүүр, замын байгууламжийн эзэмшигч, ашиглагч, хэрэглэгч, аж ахуйн нэгж байгуулагуудад хүргүүлсэн 01\02 албан даалгаврын хэрэгжилтэнд хяналт тавьж албан даалгаврын хэрэгжилтийг хангуулан ажиллаа.

Авто замын ашиглалтын байдалд илэрсэн зөрчил дутагдал:

Улаанбаатар-Дархан-Сүхбаатар, Улаанбаатар-Мандалговь, Дуутын даваа-Мөрөн чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам, Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн хатуу хучилттай авто зам, Улаанбаатар-Лүн, Арвайхээр-Нарийнтээл чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсгийн нийт уртад, асфальтбетон хучлагад торон дагуу болон хөндлөн хагарлууд үүссэн, их хэмжээний нүх гарч цоорсон, буталсан чулуун суурь ил гарсан, овойлт үүссэн, хучилтын доороос шаварлаг материал  ил гарсан.

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67км \Загастайн даваа\ хатуу хучилттай авто зам, замын байгууламжийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийн гэрээг цуцалж барилга угсралтын ажлын талбай эзэнгүй замын трассын дагуу тээврийн хэрэгсэл онхол дэнхэл замаар, анхааруулах тэмдэг, хаалт хашилт байхгүй үзэгдэх орчин хангалтгүй зорчиж байгаа.

Элсэнтасархай – Хархорины Орхоны гүүр чиглэлийн 77 км авто замын шинэчлэлтийн барилга угсралтын ажил, Арвайхээр – Элсэнтасархай чиглэлийн 40 км авто замын шинэчлэлтийн барилга угсралтын ажлуудыг хөгжлийн банкны санхүүжилтээр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн боловч эх үүсвэр нь тодорхойгүйгээс санхүүжилтгүй болж барилга угсралтын ажил зогсож тээврийн хэрэгсэл шороон замаар зорчиж тоос босон үзэгдэх орчин хязгаарлагдаж тээврийн хэрэгсэл осол аюулгүй зорчих нөхцөл алдагдаж байна.

Гүүрийн барилга угсралтын ажилд гарсан зөрчил дутагдал:

Ерөө голын хоёр талын салаа дээрх модон гүүрийн зорчих хэсгийн цагаан шалны материал байхгүй, хайс, дугуй цохигч эвдэрсэн, Ерөө гол дээрхмодон гүүрийн зарим тулгуурын бүтээцүүдийн модон материалуудмуудсан, дугуй цохигч зарим хэсэгт байхгүй, зорчих хэсгийн цагаан шалны материал цөмөрсөн, завсрын тулгуурын болон эргийн бэхэлгээний мод, чулуу урссан, алгаслал байгууламжийн завсрын тулгууруудын бэхэлгээний модон материал эвдэрсэн, чулуун дүүргэлт урсаж, суултанд орж, урсгалын дагуу хазайсан, тээврийн хэрэгсэл явахад ганхаж байгаа,

Сэлэнгэ мөрний салааны төмөрбетон гүүрийн хэв гажилтын заадас зарим хэсэгтээ цоорч, бетон нь эвдэрсэн, мастик бэхэлгээний арчлалт хийгдээгүй, дам нурууны тулах эд анги байхгүй, дугуй цохигчийн хамгаалалтын бетон элэгдсэн.

Зэлтэр голын төмөрбетон гүүрийн зарим дам нуруунуудын төгсгөлийн хавирганы хэсэг болон их биеийн хэсгийг тогтоосон хугацаанд нь засварлаагүй, тулах хэсгийн засвар арчлалт хийгдээгүйгээс хамгаалалтын бетон эвдэрч, ажлын арматур ил гарсан, ган тулах элементүүд сулран хөдөлсөн, хэв гажилтын заадсын мастик бэхэлгээний арчлалт хийгдээгүй, гүүрийн завсрын тулгуурын ригелийн угсралтын явцад тэнхлэгийн хэмжээ алдагдсан, дамжих хавтанд хагарал гарсан, гадаргуугийн ус доош нэвчин, ригель, дам нуруу болон дам нуруунуудын хоорондох залгаас ихэнхдээ усанд нэвчиж хүчил болон шүлтийн орчин үүссэн.

Зэлтэр голын салаан дээр баригдсан жижиг төмөрбетон гүүрүүдийн далангийн бэхэлгээ эвдэрч урссан, дамжих хавтан эвдэрсэн, дугуй цохигч унасан, хайс хугарсан, гүүрийн хэв гажилтын заадас зарим хэсэгтээ цоорч, ус тусгаарлагч ажиллахгүй, зорчих хэсгийн гадаргуугийн ус доош нэвчин ригель, дам нуруу болон тэдгээрийн залгаасаар шүлт үүссэн, дам нурууны тулгуур хэсэг эвдэрч суултанд орсон, захын тулгуур, далан, конусын бэхэлгээ эвдэрсэн, дамжих хавтан ил гарсан, парапет байхгүй, хайс эвдэрсэн.

Төв аймгийн Алтанбулаг сумын төвөөс 10 гаруй км-т байршилтай Туул голын модон гүүрийн зарим тулгуурын бүтээцүүдийн модон материалуудилжирч муудсан, дугуй цохигч, хайс зарим хэсэгт хөдөлгөөнд орсон, зорчих хэсгийн цагаан шалны материал цөмөрсөн, завсрын тулгуурын болон эргийн бэхэлгээний мод, чулуу урссан, гүүрийн алгаслал байгууламжийн завсрын тулгуурууд суултанд орж, баруун зүгт хазайсан байна.

Өмнөх онуудад хийгдсэн хяналт шалгалтаар Завхан аймгийн Их уул сумын Идэрийн голын төмөрбетон гүүрийн барилга угсралтын ажлын чанарыг техникийн шаардлагын хэмжээнд хүргэх талаар үүрэг даалгавар өгсөн боловч биелэгдээгүйгээс чанаргүй  барилга угсралтын ажил үргэлжлэн гүйцэтгэгдсээр байна.

Авто замын барилга угсралтын ажилд илэрсэн зөрчил дутагдал:

Зураг төсөлд илэрсэн зөрчил дутагдал:

Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төслийнБага улаан даваа - Манхан сум чиглэлийн Хавчигийн хавцал–Манхан сум чиглэлийн 50км авто замын трассын ухмалын эргэлттэй хэсэгт трассын төлөвлөлтийг хийхдээ уулархаг бүсэд хурдны дээд хязгаар 50км/цаг байхад дагуу налуугийн промиль нь 8 %, хучилтын өргөн 7,8м байгаагаар төлөвлөсөн нь БНбД 32-01-07 –д заасан шаардлагыг хангаж байгаа боловч тухайн хэсэгт 100м радиустай уртын хэмжээ нь 4.05м байгаа нь AASHTO стандартын дагуу нойтон, халтиргаатай үеийн 8% байх, уртын хэмжээ 649,8м байх заалтыг зөрчиж байна.

“Чайна гео” ХХК-ны гүйцэтгэж байгаа Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажилд авто замын ПК56+700-ийн эргэлттэй хэсэгт хэмжилт хийхэд хөвөөний өргөн 1,50м ба 1,50м, асфальтбетон хучилтын өргөн 7,60 м байхаар төлөвлөгдсөн байтал хөвөөний өргөн 1,50 м ба 1,60 м, асфальтбетон хучилтын өргөн 7,30 м байгаа, хоолойн урт богинодсон, түмбэ байрлуулах боломжгүй, ПК66+900-ийн Бор хоолойн хэсэгт ус зайлуулах байгууламжийн хэмжээ багадсанаас тухай хэсэгт ус нэвтрэх хүчин чадал хүрэхгүй байгаа нь зураг төсөл зөрчин барилга угсралтын ажил гүйцэтгэгдсэн мөн зураг төсөл зохиогч нь буруу тооцоолсон байна.

Чайна Гжоуба Групп Компани ЛимитедХХК-ны гүйцэтгэсэн Баруун бүсийг хөгжүүлэх төслийн Өлгий-Хашаат чиглэлийн 60 км хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажилд Асфальтобетон хучилтаас өрөмдөж дээж авахад зузаан нь 4.5, 3.8, 2.8, 4.1, 3, 4.4см  байгаа нь зураг төсөлд заасан хэмжээг зөрчсөн.

Барилга угсралтын ажилд илэрсэн зөрчил дутагдал:

“Шин жан шин фа” ХХК-ны гүйцэтгэсэн Увс аймгийн Улаангом-Наранбулаг сум чиглэлийн хатуу хучилттай 90 км авто зам,  “Алтайн зам” ХХК-ны “Өлгий-Цагааннуур” чиглэлийн40км хатуу хучилттай авто зам, “Арж капитал” ХХК-ны гүйцэтгэж байгаа Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай 132.6 км авто зам, “Чайна гео” ХХК-ны гүйцэтгэж байгаа Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилга угсралтын асфальтбетон хучилтаас дээж авч шалгахад нягт нь техникийн шаардлагад заасан 98%-д хүрэхгүй байлаа. Мөн техникийн шаардлагад заасан технологийн горимыг зөрчсөний улмаас хучилтын гадаргууд нүх, торон хагарал, барзгаржилт үүссэн, трассийн дагууд чулууны бөөгнөрөл, нүх сүв үүссэн, замын бетон хашлага нь технологийн горим зөрчигдөн хийгдсэнээс эвдэрсэн,муруй суурилуулсан зэрэг зөрчлүүд илэрчээ.

Ашиглагдаж байгаа материалд илэрсэн зөрчил дутагдал:

“Эйч кэй Би” ХХК-ны гүйцэтгэж байгаа Уньт–Тариалан чиглэлийн 88км Далангын 4-р үед 75мм-с их хэмжээний том чулуун материал ашигласан байгаа нь техникийн шаардлагын 314-н (a) заалтыг зөрчиж байна.

“Хансуун зам“ ХХК-ны гүйцэтгэж байгаа Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай 30 км авто замын барилга угсралтын ажилд Битумын шинжилгээний үр дүнгээр 00С-т битумын зүү шигдэлтийн гүн, 250С-т битумын суналт, Битумын дөл авалцах температур зэрэг үзүүлэлтүүд нь техникийн шаардлагын заалтуудыг хангахгүй, лабораторийн шинжилгээний үр дүнгээр асфальтобетон хучилтын нягт нь 97%, 95% гарч байгаа техникийн шаардлагын холбогдох заалтыг зөрчиж байна.

“Чайна гео” ХХК-ны гүйцэтгэж байгаа Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын ПК80+600-ийн далангийн материалаас дээж авч шинжилэхэд 0.0075 шигшүүрээр 28.64% өнгөрсөн, урсалтын хязгаар нь 35,уян налархайн индекс нь 13.4 байгаа нь техникийн шаардлагын холбогдох заалтыг зөрчиж шавартай материал даланд дэвсэгдсэн байна.

Хятадын төмөр замын 1-р группийн гүйцэтгэж буй Төв аймгийн Партизанаас-Батсүмбэр хүрэх 29,36 км хатуу хучилттай авто замын Авто замын эрдэм шинжилгээ туршилт судалгааны төвийн лабораторийн шинжилгээний үр дүнгээр ПК41+000, ПК36+000, ПК45+098-ийн замын даланд ашигласан материалын шаварлагын хэмжээ, ачаа даацын чадвар нь техникийн шаардлагын холбогдох заалтыг зөрчиж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд

Зураг төслийн талаар:

“Ти Ай Би” ХХК-ний боловсруулсан зураг төслийн дагуу “Экспресс зам” ХХК-ний гүйцэтгэсэн Цэцэг төвийн уулзварыг 4 замын уулзвар болгож өргөтгөн шинэчлэх ажлын зураг төсөл нь Сөүлийн гудамжны авто замаас урагш орон сууцны хороолол дундуур орон сууцны барилгад ойр төлөвлөж, авто замын барилгын ажлын зураг төслийг магадлан итгэмжлэлийн дүгнэлт гаргуулаагүй, барилга угсралтын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй, зураг төслийг Улаанбаатар хотын ерөнхий архитектороор батлуулаагүй зэрэг зөрчлүүд илэрч байгаа,

Барилга угсралтын талаар:

“Эйч Кэй Би интернэшнл холдинг” ХХК ны гүйцэтгэж буй ХУД 4, 5, 8 дугаар хороо, Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо /1 дүгээр хэсэг/, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо /2 дугаар хэсэг/ хүртэлх 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын далангийн нягт техникийн шаардлагын хэмжээнд хүрээгүй ПК0+600 – ПК0+320 хооронд бороо орсон үед асфальтбетон хучилт дэвсэгдсэн, хучилтын нягт 96,5%, явган замын далангийн нягтрал 95%-тай гарсан нь тухайн замын техникийн шаардлагын холбогдох заалт хангагдаагүй,

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Зайсангийн аманд байрлах барилгуудын бохир усны шугамыг Зайсан дэд бүтэц холбооны захиалгаар гүйцэтгэж байгаа “Наб групп” ХХК нь Богд уулын араар Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх 17,1 км авто замын трассын дагуу явган хүний замыг эвдэж, эксковатор болон хүнд даацын автомашинаа авто замын зорчих хэсэг дээр тавьж зөвшөөрөлгүйгээр зам хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилтанд эвдрэл үүсгэсэн, авто зам дээр ухсан шороогоо овоолсон, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа,

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсангийн ард талд иргэн Баяндалай нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Зайсангийн ард Яармагийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүртэлх 17,1 км авто замын ПК 4+460-д авто зам доогуур зөвшөөрөлгүйгээр бохир усны шугам татахаар ухаж авто замын чанарт сөрөг нөлөө үзүүлж авто замын барилга угсралтын ажилд саад учруулж байгаа,

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн аманд байрлах “Хунгийн хотхон”-ны зэргэлдээх газарт баригдаж буй барилга, авто замын зураг төсөл, барилга угсралтын ажлыг шалгахад “Хунгийн хотхон”-той зэрэгцэн орших “Грейтблю маунтайнс” ХХК, “Оддаш” ХХК, “Их өргөө” ХХК–иуд нь орц гарц байхгүй гэсэн тайлбартайгаар өөрсдийн хөрөнгөөр зураг төсөлгүй, барилга угсралтын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр авто замын барилга усралтын ажлыг эхлүүлсэн.

Авто замын ашиглалтын талаар:

Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа авто замуудын хувьд хорооллын доторх болон хотын зах орчмын авто замуудад замын хашлага дагаж их хэмжээний борооны ус хуримтлагдсан, хашлага эвдэрсэн, замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт цоорсон, зам доогуурх инженерийн байгууламжийн орчимд суулт өгч цөмөрсөн, авто зам дээр барилгын материал асгарч зорчих хэсгээр тархсан, иргэд аж ахуйн нэгж байгууллагууд зөвшөөрөлгүйгээр авто зам ухаж эвдэлсэн, гарц гаргасан зэрэг зөрчлүүд илэрсэн. Үүнд:

Хасбаатарын гудамжийг Хувьсгалчдын гудамжтай холбох 0,366 км авто замын авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт автомашины дугуйн мөрөөр хуйларч овойн задарсан, ухагдан хонхойж зорчих хэсэгт их хэмжээний эвдрэл гарсан,

Санзайн зуслангаас Бага баян ТӨҮГ хүртэлх 2,8 км авто замын асфальтобетон хучилт эвдэрч, суурийн материал, хучилтын чулуу зарим газруудад хуйларсан, нүх сүв, хагарал гарсан, барзгаржилт үүссэн, тэгш байдал алдагдсан, хөндлөн налууг гаргаагүй,

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвийн зүүн талд байрлах “Шунхлай” ШТС-ын шатахуун түгээгүүрийн орчны зам талбайн эвдэрсэн,

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Дандарбаатарын гудамжинд байрлах “Боса” худалдааны төв нь өөрийн барилгын подвалд хуримтлагдсан бохир усыг соруулж авто зам руу урсгасан,

МИАТ ХК-ний орчны авто замаар хүнд даацын автомашинаар тээвэр хийж эвдэлсэн,

Баянгол дүүргийн 18 дугаар хороо 44 дүгээр байрны зүүн талд иргэн Ж.Оюунхүү, Ш.Мааний, С.Тайван нарын захиалгаар баригдаж байгаа орон сууцны барилгын суурь ухах явцад авто замын хучилт хөндийрч цөмрөх аюултай болсон авто замыг түр хааж, хөрсний нуралт үүссэн,

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Blue sky” төвийн урд явган хүний замд тулгаж хаалт хамгаалалтгүй барилга барьж байгаа,

Улсын хэмжээнд шалгалтанд хамрагдсан нийт 59 авто зам, замын байгууламжийн техникийн бичиг баримтын бүрдэлт, зураг төслийн боловсруулалт, угсралтын ажил, материалын чанар байдал, ашиглалт, аюулгүй ажиллагааг шалгахад нийт 220 зөрчил илэрсэн байна. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээг авч, улсын байцаагчийн хугацаатай 50 заалттай 15 албан шаардлага, 67 заалттай 42 дүгнэлт, гүүрийн ашиглалтын байдалд улсын байцаагчийн 7 заалттай 7  акт гаргаж, хэрэгжилтийг хангуулсан. хугацаатай албан шаардлагыг өгсөнөөс 128 зөрчлийг буюу 58.18  хувийг арилгуулсан, үлдсэн 41.82 хувь буюу 92 зөрчлийг арилгах хугацаа болоогүй байна.

Нийслэлийн хэмжээнд авто зам, замын байгууламж техникийн бичиг баримтын бүрдэлт, барилга угсралт, материалын чанар, авто замын ашиглалт, засвар арчлалтын байдалд нийт 47зөрчил илэрсэн байна. Зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчиийн 9 заалт бүхий 5 дүгнэлт, 33 заалт бүхий 17 албан шаардлага, 5 заалт бүхий 3 акт гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. “Автозамын тухай”, “Захиргааны хариуцлагын тухай” хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тул 3.950,0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан.

МХЕГ-аас гаргасан дүгнэлтийн дагуу Өндөр дов-Зуун мод чиглэлийн 3.8 км хатуу хучилттай авто зам, Улаанбаатар-Баянчандмань чиглэлийн 6.1 км авто зам,Лүн-Эрдэнэсант-Арвайхээр чиглэлийн 6.9 км авто зам, Улаанбаатар-Дархан чиглэлийн 12 км авто зам, Улаанбаатар-Зуун мод чиглэлийн 18.4 км авто замуудыг засварлахаар 18 тэр бум 849  сая төгрөг төлөвлөн засварын ажлыг гүйцэтгэж авто замын ашиглалтын хэвийн нөхцлийг хангуулах арга хэмжээ авсан  байна.

ДҮГНЭЛТ:

Улсын хэмжээнд хяналт шалгалтанд хамрагдсан 59 авто зам, замын байгууламж, онгоц хөөрч буух зурвасын барилга угсралт, засвар шинэчлэлтийн ажлыг хяналтын хуудсын дагуу шалгахад Завхан аймгийн Их-Уул сумын Идэрийн голын төмөрбетон гүүр,Хэнтий-Дорнод чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам,Дуутын даваа-Мөрөн чиглэлийн А0501 дугаартай авто замын ашиглалтын байдал зэрэг 3 объект нь их эрсдэлтэй бусад объектууд нь дунд, бага эрсдэлтэй ангилалд хамрагдаж эрсдэл 2%-иар буурсан байна. Нийслэлийн хэмжээнд хамрагдсан 21 объектоос 6объект дунд эрсдэлтэй бусад объектууд нь бага эрсдэлтэй үнэлэгдлээ. Хяналт шалгалтын зөрчил дутагдлаас үндэслэн дүгнэхэд захиалагч, зураг төсөл, зөвлөх, гүйцэтгэгч байгууллагууд нь “Авто замын тухай” хуулийн 13.4 дахь заалт, 15.1.1 дэх заалтын хэрэгжилтийг 83 хувьтайбиелүүлж байгаа бөгөөд захиалагч байгууллага нь тус хуулийн хэрэгжилтийг хангуулах дорвитой арга хэмжээг авч хариуцлагын тогтолцоог өндөржүүлэх шаардлагатай байна. 

Дуутын даваа-Мөрөн чиглэлийн А0501 дугаартай авто замд  2012-2014 он хүртэл 956.0 сая төгрөгийн өртөгтэй  нөхөөсний ажил хийгдсэн боловч авто замын ашиглалтын байдлыг сайжруулах арга хэмжээ болж чадаагүй ашиглалтын байдал нь холбогдох хуулийн заалт зөрчигдсөн, их хэмжээний эвдрэлтэй тээврийн хэрэгсэл осол аюулгүй зорчих нөхцөл алдагдсанд холбогдох арга хэмжээ авч тээврийн хэрэгслийг осол аюулгүй зорчих нөхцлөөр хангах нь зүйтэй байна.

Барилга угсралтын ажил нь зогссон авто замуудын хаасан замаар тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй шороон замаар зорчиж байгаа бөгөөд түр зам шаардлага хангахгүй, шороо босож үзэгдэх орчин хязгаарлагдаж тээврийн хэрэгсэл осол аюулгүй зорчих нөхцөл алдагдаж байгаад дүгнэлт хийж тухайн объектуудаар зорчих тээврийн хэрэгслийг осол аюулгүй зорчих нөхцлөөр хангах шаардлагатай байна.

Зам, замын байгууламжийн үзлэгийг тогтмол хийж, түүний дагуу  урсгал засварын ажлыг норм дүрмийн дагуу гүйцэтгэж гүүрийн ашиглалтын байдалд тооцоо судалгаа хийх, техник-ашиглалтын түвшинг тогтоолгож,болзошгүй үерлэлт, эвдэрлээс урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгсэл аюул осолгүй зорчих нөхцлийг хангах зорилгоор хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж, шинэчлэн гүүр баригдах шаардлагатай газрын судалгааг гарган их засвар, шинэчлэлтийн зураг төсөл боловсруулах, холбогдох норм дүрмийн дагуу их засвар, шинэчлэлтийн ажлыг хийх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэншаардлагатай арга хэмжээг авах нь зүйтэй байна.

Хяналт шалгалтанд хамрагдсан байгууллагуудын лабораторийн үйл ажиллагаа, хийгдсэн лабораторийн туршилт шинжилгээний дүнгээс үзэхэд авто замын цементээр бэхжүүлсэн суурийн нягтралыг үзэх аргачлал, тоног төхөөрөмж байхгүй, зөвлөх байгууллагууд өөрийн лабораторийн тоног төхөөрөмжгүй, гүйцэтгэгчийн лабораторид туршилтыг хийж байгаа нь хяналт шалгалтын үр нөлөөг бууруулж байна.

Нийслэлийн харъяа аж ахуйн нэгж байгууллагуудын ажлын уялдаа холбоо хангалтгүйгээс авто замын засвар болон өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж дууссаны дараа инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж байгаа нь авто замын насжилтанд сөрөг нөлөө үзүүлж байгаад дүгнэлт хийж Улаанбаатар хотод хийгдэж байгаа инженерийн шугам сүлжээний засвар, өргөтгөл шинэчлэлт, шинээр барих ажлыг авто замын барилгын ажилтай уялдуулах, шинээр баригдах болон өргөтгөл шинэчлэлт хийгдэж байгаа авто замын зураг төслийг боловсруулахдаа орчны барилгажилт, ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах авто зам доогуур инженерийн шугам сүлжээ татах тунелын системийг төлөвлөж барих асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байна. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ