Хүнсний худалдааны газруудад хяналт шалгалт хийсэн тухай

Хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд холбогдох хууль, стандартын хүрээнд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоох, зөрчлийг арилгуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн түвшинг бууруулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнийсанал боловсруулж, шийдвэрлүүлэх зорилгоор2014 оны 1-10 дугаар саруудад хийж гүйцэтгэлээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2014 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шалгалт хийгдэхээр зарлагдаж, нэр заагдсан 747 хүнсний худалдаа, үйлчилгээний газар хамрагдахаас 623 буюу 83.4% нь хамрагдаж, 78 газар нь үйл ажиллагаагаа зогсоосон, 32 нь үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчилсөн, 14 нь газрын дахин төлөвлөлтөнд орсноос хяналт шалгалтанд хамрагдаагүй байна. Шалгалтанд хамрагдсан газруудыг “Худалдаалах үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-ны 5 бүлэг 41 шалгуур үзүүлэлтээр хяналт шалгалт хийхэдГадна орчин, барилга байгууламжийн эрсдэлийн үнэлгээ, дундажаар 29.6%;Ажиллагсдын ариун цэвэр, эрүүл ахуйн эрсдэлийн үнэлгээ, дундажаар 39.4%Угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн эрсдэлийн үнэлгээ, дундажаар 31.4%Бүтээгдэхүүний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, дундажаар 8.9 %,Бүтээгдэхүүний хадгалалт, борлуулалт, тээвэрлэлтийн эрсдэлийн үнэлгээ, дундажаар 51.9% байна.

Эрсдэлийн түвшингөөр нь ангилбал 236 нь бага эрсдэлтэй, 327 нь дунд эрсдэлтэй, 60 нь /Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дундговь, Төв, Увс, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, Ховд, Хэнтий аймгуудын 55, нийслэлийн 5 объект/ их эрсдэлтэй гарчээ. 2011 онд хүнсний бөөний төвүүдэд хийгдсэн шалгалтаар улсын хэмжээнд 38, 2012 онд 12, 2013 онд 5 объект их эрсдэлтэй шалгагдаж, их эрсдэлтэй нэгжийн тоо 86.8 хувиар буурч байсан бол 2014 онд шалгалтанд хамрагдсан нийт худалдааны газруудын 60 буюу 9.6% нь их эрсдэлтэй дүгнэгдсэн байна. Өмнөх онуудад илрүүлсэн зөрчилд дүн шинжилгээ хийж үзэхэд аймгуудад илэрч буй зөрчлийн дийлэнх хувь нь инженерийн төвлөрсөн цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээнд холбогдоогүй, хөдөө алслагдсан сумдад худалдааны зориулалтын тоног, төхөөрөмж, багаж хэрэгсэл, хөргөх төхөөрөмжөөр хангагдаагүй, зориулалтын бус байртай бол нийслэлд илэрч буй зөрчлийн дийлэнх нь барилга байгууламж нь мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу баригдаагүй, засвар хийж, шинэчлээгүй байгаа бөгөөд ажлын байрны ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл хангагдаагүй, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн нөхцөл бүрдээгүй, “Хүнсний тухай” болон “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулинд тусгагдсан бүртгэлүүдийг бүртгэж хэвшээгүй зөрчлүүд нийтлэг илэрч байна.

Гүйцэтгэлийн хяналт шалгалтаар Архангай, Дундговь, Сүхбаатар, Төв, Өвөрхангай, Завхан, Булган аймгууд тус бүр 2, Хөвсгөл, Хэнтий, Увс аймгууд тус бүр 4, Баянхонгор, Хөвсгөл аймгууд 12-13, нийслэлд 51 бүгд 77 худалдааны газар их эрсдэлтэйгээс бага эрсдэлтэй болж, эрсдэлийн түвшин дунджаар 21.5-46.4%-иар буурсан.

Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Төв, Увс, Өвөрхангай, Завхан, Дундговь, Хөвсгөл, Ховд, Сүхбаатар, Булган, Баянхонгор зэрэг 13 аймгуудын 1-15, нийслэлд 138 бүгд 205 худалдааны газрын эрсдэлийн түвшин буурч, их эрсдэлтэйгээс дунд эрсдэлтэй болсон байна.

Дорнод, Говь-Алтай, Говьсүмбэр, Ховд, Хөвсгөл, Орхон, Сүхбаатар, Төв, Увс, Баян-Өлгий, Өвөрхангай зэрэг 11 аймгийн 32 худалдааны газар дунд эрсдэлтэйгээс бага эрсдэлтэй шалгагдсан байна. Хяналт шалгалтын үр дүнд Сэлэнгэ, Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Сүхбаатар, Орхон зэрэг 7 аймгууд гүйцэтгэлийн шалгалтын үр дүнд их эрсдэлтэй объектгүй, Завхан аймаг ил задгай хүнсний худалдааг зогсоосон, Увс аймаг орон нутагт үйлдвэрлэж байгаа зайрмаг, хиам, талх зэрэг бүтээгдэхүүний шошгын мэдээллийг хуульд нийцүүлжээ.Баянхонгор аймгийн “Анурад”, “Их хүрээ”, “Аривжих” дэлгүүр, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн шалгалтанд хамрагдсан худалдааны газруудын 72% нь стандартын шаардлагад нийцсэн өөрийн тээврийн хэрэгсэлтэй, Өмнөговь, Баянхонгор аймгийн 63.8-70% хувь нь стандартын шаардлагад нийцсэн төрөлжсөн агуулахтай болсон байна.

НМХГ-ын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг “Хархорин”, ”Энхжин”, “Юмт бөмбөгөр”, “Эрдэнэбулган”, “Меркури”, “Нарантуул”, “Барс” зэрэг 7 худалдааны төв, 980 гаруй лангуу түрээслэгч иргэд, 180 худалдааны цэг салбарыг хамруулсан гүйцэтгэлийн хяналт шалгалтыг 9-10 сард хийсэн. Шалгалтын явцад 1026 зөрчил илрүүлэн, илэрсэн зөрчилтэй холбогдуулан 236 заалт бүхий 44 албан шаардлага хүргүүлж, үйл ажиллагааг түр зогсоох 4 акт, бүтээгдэхүүн хурааж устгах 37 акт үйлдэж, нийт 52 нэр төрлийн хадгалалтын хугацаа дууссан 5823,4 мянган төгрөгний хүнсний бүтээгдэхүүн, хадгалалтын хугацаа дууссан, эрүүл мэндийн зурагт анхааруулга зөрчилтэй 6 нэрийн 241 ширхэг 1057.0 мянган төгрөгний янжуур, дүнсэн тамхийг хурааж устгахаар шийдвэрлэж, 5 аж ахуйн нэгжид 28950.0 мянган төгрөгийн, 44 иргэнд 7442.0 мянган төгрөгийн, 12 албан тушаалтанд 32936.0 мянган төгрөгийн, нийт 69328.0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээг тооцож барагдуулан, шошгын зөрчилтэй 171 нэрийн бүтээгдэхүүнийг татан авахуулан, зөрчлийг арилгуулж худалдаанд гаргах шийдвэр гаргаж, хүнсний бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлгүй, баталгаажилтгүй худалдаалагдаж байсан нийт 82 нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лаборатори, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “ХАБ”-ын үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлэхэд65 дээж шинжлэгдсэн үзүүлэлтүүдийн түвшинд чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан дүнтэй гарч, 17 дээжийн сорилтын дүн хүлээгдэж байна.

Шалгалтаар улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлдэггүй, улсын комиссоор ашиглалтад оруулаагүй, газар хөдлөлтөд тэсвэртэй эсэх нь тодорхойгүй барилга байгууламж ашигласан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй үйл ажиллагаа явуулсан, хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт шинжилгээгээр гэрэлтүүлэг, харьцангуй чийглэг норм стандартаас бага, хатуу хог хаягдлын орчим, захын эдэлбэр газрын хөрсний шинжилгээний дүнгээр хөрс нь “их зэргийн бохирдолтой”, халаалт, усан хангамж, гэрэлтүүлэггүй, хүнсний павьилон, төмөр чингэлэгийн үйл ажиллагаа явуулдаг “Нарантуул трейд” ХХК-ийн “Нарантуул-1”, “Барс импекс” ХХК-ийн “Барс-1” худалдааны төвүүд нь байгаль орчин, хүний аюулгүй ажиллаж амьдрах нөхцөл, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх болзошгүй эрсдлийг үүсгэж байсан тул улсын ахлах байцаагчийн хамтарсан актаар үйл ажиллагааг зогсоож, гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллаж байна.

Үйл ажиллагааг хэсэгчлэн түр зогсоосон “Нарантуул трейд” ХХК-ийн актын хэрэгжилт бүрэн хангагдаагүй 70 хувьтай байгаа боловч өргөтгөлийн хэсгийн хүнсний бөөний 280 агуулах, хүнсний бус барааны 115 агуулахад засвар хийж тохижуулан, гэрэлтүүлгийг  эх үүсвэрийг нарны зайн хураагуураар шийдвэрлэсэн зэрэг ажлуудыг хийгдсэн байна.

Барстрейд ХХК-ийн 25 төмөр чингэлэгийн үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн 02-02-137/384 тоот актаар, Нарантуулын өргөтгөлийн агуулахын хэсгийг /280 гаруй цэг/ 02-03-429/383 тоот актаар зогсоох шийдвэр гаргаж, хяналт тавьж ажиллаж байна. 

Шалгалтаар илрүүлсэн зөрчил, дутагдал,                              

Шалгалтанд хамрагдсан хүнсний худалдааны газруудыг “Худалдаалах үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар дүгнэхэд 382 буюу 61.3% нь барилга байгууламж нь мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу баригдаагүй, засвар хийж, өргөтгөж шинэчлээгүй, 324 буюу 52.0% нь усан хангамж нь төвлөрсөн шугамд холбогдоогүй, 370 буюу 59.4% хувь нь бохир усны хэсгийн шугамд холбогдоогүй, 260 буюу 41.7% нь агааржуулалт хүрэлцээгүй;

246 буюу 39.5% нь ажиллагсдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулаагүй, ажилтан халдварт өвчнөөр өвчилсөн, ийм өвчтөнг асарсан бүрд тухайн ажилтныг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулдагггүй, 253 буюу 40.6% нь мах, сүү, төмс хүнсний ногоо зэрэг түүхий бүтээгдэхүүний лангууны ойрхон угаалтуургүй, ариун цэврийг сахидаггүй, 310 буюу 49.8% нь ажлын хувцсыг угаах нөхцөлийг бүрдүүлээгүй;

272 буюу 43.7% нь хортон шавьж, мэрэгчдээс урьдчилан сэргийлэх, халдваргүйтгэлийг хийж, бүртгэл хөтлөөгүй, 284 буюу 45.6% нь худалдааны багаж тоног төхөөрөмж, багаж, хэрэгслүүдийг тогтмол цэвэрлэдэггүй, угаах боломж нөхцөлөөр хангагдаагүй, 353 буюу 56.7% нь цэвэрлэгээг тогтмол хийж, бүртгэл хөтөлдөггүй;

72 буюу 11.6% нь хугацаа дууссан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдаанд гаргасан;

473 буюу 75.9% нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хадгалалтын явцад температурыг хянаж, бүртгэл хөтөлдөггүй, 250 буюу 40.1% нь стандартын шаардлагад нийцсэн төрөлжсөн агуулахгүй, 510 бую 81.9% нь  хөргөгч хөлдөөгчийн температурын заалтыг хянаж, бүртгэл хөтөлдөггүй, 373 буюу 59.9% нь стандартын шаардлагад нийцсэн өөрийн тээврийн хэрэгсэлгүй, эсхүл зориулалтын тээврийн хэрэгсэлтэй газартай гэрээ хийгээгүй, бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэн ирж буй тээврийн хэрэгслийн хөргүүр нь температур хэмжигчтэй боловч бүрэн ажилладаггүй, бүртгэл хөтөлж хэвшээгүй;

Буцаан болон татан авсан бүтээгдэхүүнийг тусгай хаяг бүхий лангуу тавиурт хадгалж, бүртгэл хөтөлдөггүй, тухайн буцаагдсан бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглосон тэмдэглэгээ хийдэггүй зөрчил шалгалтанд хамрагдсан хүнсний худалдааны газруудын 357 буюу 57.3%-д нь илэрсэн;

532 буюу 85.4% нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтөлдөггүй;

Шалгалтын явцад 11 аймаг, нийслэлийн МХГ-аас хүнсний худалдаа, үйлчилгээний газруудад худалдаалагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүний 1026 дээжийг давхардсан тоогоор 46 үзүүлэлтээр итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулахад 88 буюу 8.6% нь чанарын шаардлага хангаагүй ба эдгээрийн 21 буюу 23.9% нь гэдэсний бүлгийн эмгэг төрөгч, хөгц, мөөгөнцөр илэрсэн байна.

Хяналт шалгалтаар 11 аймаг, нийслэлийн МХГ-ын улсын байцаагчид хүнсний худалдааны газруудын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, ажилтнуудын гарын угаалга, халдваргүйтгэлийн чанарт үнэлгээ өгөх зорилгоор 1263 цэгээс эрүүл зүйн арчдасны шинжилгээ авч шинжлүүлэхэд 437 цэг буюу 34.6%-д нянгийн бохирдолттой, Архангай, Булган аймгийн хүнсний худалдааны газруудаас авсан 31 сорьц агаарын шинжилгээгээр 13 буюу 41.9% нь эерэг гарсан байна. 

Нийслэлийн БЗД, БГД-т үйл ажиллагаа явуулж буй “Нарантуул” трейд ХХК-ийн худалдааны төвийн битүү зах 2012 онд 75.6%, 2013 онд 77.5%, 2014 онд 54.5%, “Барс” трейд ХХК-ийн хүнсний бөөний төвд 2012 онд 81.8%, 2013 онд 68.1%, 2014 онд 62.5% буюу их эрсдэлтэй шалгагдаж, эрсдэлийн түвшин буураагүй байна.

Шалгалтанд хамрагдсан хүнсний худалдааны 623 газарт давхардсан тоогоор нийт 10245 зөрчил илрүүлснээс газар дээр нь 8153 буюу 79.6%-ийг арилгуулж, зөрчил дутагдлыг арилгуулахаар 2266 заалт бүхий 374 албан шаардлага үйлдэж, 290 нэрийн 14566.9 мянган төгрөгийн чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хадгалалтын хугацаа дууссан хүнс болон 6 нэрийн 241 ширхэг 1057.0 мянган төгрөгийн янжуур, дүнсэн тамхийг тус тус хурааж устгахаар шийдвэрлэсэн, 3545 ширхэг 13208.0 мянган төгрөгний хүнсний бүтээгдэхүүнийг улсын орлого болгосон, гүйцэтгэлийн шалгалтаар шошгын зөрчилтэй 171 нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг татан авахуулж, зөрчил гаргасан иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдэдэд холбогдох хуулийг үндэслэн 106044.0 мянган төгрөгний захиргааны арга хэмжээ ногдуулж, барагдуулсан байна.

Байгууллагын сургалт явуулах хөтөлбөрийн дагуу шалгалтанд хамрагдсан 623 худалдааны газарт 405 удаа 10341 дотоод хяналтын ажилтан, хүнсний худалдаа эрхлэгчид, удирдлагыг оролцуулсан сургалт,их эрсдэлтэй шалгагдсан 60 худалдааны газруудад хууль сурталчлах сургалтыг 674 хүнийг оролцуулан хийж, бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалт, худалдаа, үйлчилгээнд тавигдах дотоод хяналт, зохистой дадал, хүнсний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, хяналтын хуудсаар хяналт тавих арга зүйн зөвлөмж өгч  ажиллав.

Шалгалтын мөрөөр Архангай аймгийн МХГ-аас аймгийн Засаг даргын 2014 оны а/58 тоот захирамж гаргуулан цэвэр, бохир усны төвлөрсөн системд холбуулах, “Аймгийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-д өөрчлөлт оруулсан нь нутаг, дэвсгэртээ хүнсний аюулгүй байдлыг хангах, үүсч болзошгүй эрсдэлийг багасгах ач холбогдолтой ажил болсон байна.

НМХГ-аас хийсэн гүйцэтгэлийн хяналт шалгалтаар их эрсдэлтэй шалгагдсан Барстрейд ХХК-ийн 25 төмөр чингэлэг, ”Нарантуул трейд” ХХК-ийн “Нарантуул” ОУХТ-ийн өргөтгөлийн агуулахын хэсэг /280 гаруй цэг/-ийн үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн актаар зогсоох шийдвэр гаргаж, байгаль орчин, хүний аюулгүй ажиллаж амьдрах нөхцөл, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлийг үүсгэж байгаа тул цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй тухай дүгнэлтийг гаргаж холбогдох байгууллагад нь хүргүүлсэн байна.

Эзэмшил газрынхаа талбайг зөвшөөрөлгүйгээр томсгож ашиглаж байгаа “Барс-1” худалдааны төв нь газрын төлөв байдал, чанарыг алдагдуулах, хүний үйл ажиллагааны улмаас бохирдож болзошгүй эрсдлийг үүсгэж байгаа тул Нийслэлийн Өмчийн харилцааны газарт “Газрын тухай” хуулийн 56.5, 57.3, 57.4 дэх заалтын дагуу газрыг чөлөөлүүлэх талаар 2014 оны 02-02/440 тоот албан бичиг хүргүүлсэн байна.

Хяналт шалгалтаар илэрч буй зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үүсч болзошгүй эрсдэлээс хамгаалахын тулд “Хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалт”, “Мах, махан бүтээгдэхүүний худалдаалалтад тавигдах шаардлага” зөвлөмж боловсруулан аймаг, нийслэлийн МХГ-ын улсын байцаагч нарт хүргүүлж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэв.

Дүгнэлт:

Хяналт шалгалтаар 5 хуулийн 55 заалт, 3 стандартын 22 заалтын хэрэгжилт шалгалтанд хамрагдсан газруудад улсын хэмжээнд 71.5%-тай, аймгуудад 74.6%-тай, нийслэлд 68.4%-тай байгаа нь 2012 онтой харьцуулбал 12.2%-иар дээшилж, 2013 онтой харьцуулбал 4.9%-иар буурсан дүн гарсан нь хүнсний аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй байна гэж үзэж байна.

Хяналт шалгалтанд хамрагдсан 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 623 хүнсний худалдааны газруудыг “Худалдаалах үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар  дүгнэхэд 236 буюу 37.9 бага эрсдэлтэй, 327 буюу 52.5 хувь нь дунд эрсдэлтэй, 60 буюу 9.6 хувь нь их эрсдэлтэй, аймаг, нийслэлээр 3 аймаг буюу 13.6% нь их, 19 буюу 86.4% нь дунд, 1 буюу 4.5% нь бага, эрсдэлийн түвшин улсын хэмжээнд 40.%-тай ба дунд эрсдэлтэй байгаа нь өмнөх онтой харьцуулбал 1.7 %-иар буурсан байна.

Шалгалтын явцад 10245 зөрчил илрүүлж, 8153 буюу 79.6%-ийг газар дээр нь арилгуулсан. Хяналт шалгалтын явцад улсын байцаагчийн 2266 заалт бүхий 374 албан шаардлага хүргүүлж, түүний хэрэгжилт гүйцэтгэлийн хяналт шалгалтаар 66.5%-тай болж, төлөвлөгөөт хяналт шалгалтаас 7.9 хувиар өссөн байна. Албан шаардлагын хэрэгжилт улсын хэмжээнд дунджаар 62.5 хувьтай байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2011 оноос эхлэн эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлж, нийт 1086 хүнсний худалдаа, үйлчилгээний газруудыг хяналт шалгалтанд хамруулсанаас 115 буюу 10.6% нь  их эрсдэлтэй үнэлэгдэж, 98 газар буюу 85.2%-ийн эрсдэлийг бууруулсан хэдий ч илэрч буй зөрчлийн дийлэнх хувь нь худалдаалах, хадгалах, тээвэрлэх, шошголох үед үүсч байгаа ба худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн дотоод хяналтын тогтолцоо бүрдээгүй, эрүүл ахуйн зохистой дадал нэвтрээгүй, худалдаа эрхлэгчдийн хүнсний талаарх хууль эрх зүйн мэдлэг сул байгаа нь эрсдэлт хүчин зүйл болж байна.

Сүүлийн 4 жилд худалдааны газруудад хийсэн хяналт шалгалтын дүнг нэгтгэн үзвэл шалгалтанд хамрагдсан газрууд нь худалдаалагдаж буй түргэн гэмтэж, муудах хүнсний бүтээгдхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэдэггүй зөрчил 75.2%-д, хүнснийг хадгалалтын горимын дагуу хадгалж, худалдаалдаггүй зөрчил 72.7%-д тус тус илэрсэн ба шинжлэгдсэн 1914 дээжийн 189 буюу 9.9%-д гэдэсний бүлгийн эмгэг төрөгч,1532 арчдасны 474 буюу 30.9  хувьд нянгийн бохирдол, 14 дэлгүүрт хөгц мөөгөнцөр тус тус илэрч, агаарын 40 дээжийн 21 буюу 52.5 хувь нь эерэг гарч, чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй байна.

Өмнөх оны шалгалтуудаар хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалтын технологи зөрчигдсөнтэй холбоотой зөрчил их эрсдэлтэй шалгагдсан нь худалдаалж буй онцгой түргэн гэмтдэг хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын хөргөлттэй тоног төхөөрөмжөөр болон хөргөх, хөлдөөх нэмэгдэл төхөөрөмжөөр тоноглогдсон тээврийн хэрэгслэлээр хангах зайлшгүй шаардлага байгааг харуулж байна.

Худалдааны эрх зүйн зохицуулалтгүйгээс чанар, эрүүл ахуй, хэрэглээний шаардлага хангахгүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн  зах зээлд хяналтгүй нийлүүлэгдэж, зарим тохиолдолд  хүний эрүүл мэнд, байгаль орчны аюулгүй байдалд ноцтой хүндрэл учруулж, дотоод зах зээлийг чанаргүй бараа, бүтээгдэхүүн эзлэх, түүнээс хамгаалж чадахгүй байдалд хүргэж байгаа нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ