Аймаг, нийслэлийн суурьшлын бүсийн хөрсний эрүүл ахуй, бохирдлын байдалд хяналт шинжилгээ хийсэн дүнгийн танилцуулга

2014.12.25

Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Хог хаягдлын тухай, Ариун цэврийн тухай, Эрүүл мэндийн тухай хууль, холбогдох дүрэм, журам, нийтлэг шаардлагын хэрэгжилтэд хяналт тавьж илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх, аймаг, нийслэлийн суурьшлын бүсийн хөрсний бохирдлын түвшинг тогтоож, үнэлгээ дүгнэлт өгөх зорилгоор Хяналт шинжилгээг аймаг, нийслэл, дүүргийн орчны эрүүл ахуйн болон байгаль орчны хяналтын улсын байцаагчид хийж гүйцэтгэсэн.

Аймаг, нийслэлийн хатуу хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэдэг аж ахуйн нэгж байгууллага болон хог хаягдлын төвлөрсөн цэгүүдэд хяналтын хуудсаар эрсдлийг үнэлж, “Хог хаягдлыг булах, устгах зориулалтын байгууламж, төвлөрсөн цэгийн төрөл, тэдгээрт тавигдах шаардлага, хог хаягдал булах үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны журам”-ын хэрэгжилт, нийтийн эдэлбэр газрын хог хаягдлын тээвэрлэлт, цуглуулалтын асуудлыг хамруулан шалгав. Мөн хөрсийг бохирдуулагч хүчин зүйлийн нэг энгийн бие засах газрын талаар асуумж судалгааг нийслэлд 370, аймгуудад 550, нийт 920 айл, өрхөөс авч нэгтгэн дүгнэв.

Аймаг, нийслэл хотоос гарч байгаа хог хаягдлын хэмжээ, бүтэц, урсгал:

Улаанбаатар хотын орон сууцанд амьдардаг 1 иргэн өдөрт 310 гр, гэр хороололд амьдардаг иргэн 980 гр хог хаягдал гаргадаг ба жилд 800-850 мянган тонн ахуйн хог хаягдал үүсч байна. Улаанбаатарт өдөрт дунджаар 1994.8 тонн хог хаягдал, аймгуудад 104 тн хог хаягдал нэгдсэн цэгт очиж устгадаг байна.

Хог хаягдлыг бүтцээр авч үзвэл: нийслэлд зуны улиралд хүнсний хаягдал 36%, цаас 22%, пластик 22%, шил 9%, металл 7%, даавуу 4%, өвлийн улиралд үнс 49%, хүнсний хаягдал 23%, пластик 14%, цаас 13%, даавуу 1% гардаг байна.

Аймгуудад дунджаар үнс 36%, цаас 29%, хүнсний бүтээгдэхүүн 21%, шил 8%, пластик 6% байна.

Нийслэлд хяналт шинжилгээнд хамрагдсан газруудын талаарх товч мэдээлэл:

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нийтийн эзэмшлийн зам, талбайн тохижилт, ногоон байгууламж, авто зам, гүүр, гадаргуугийн болон хөрсний ус зайлуулах барилга, байгууламжийн ашиглалт, засвар, гэрэлтүүлэг, нийтийн үйлчилгээг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлж, хог хаягдлын төвлөрсөн 3 цэгийг хариуцаж байна.

Эмнэлгийн хог хаягдлыг халдваргүйжүүлж, устгадаг “Элемент” ХХК 2009 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн, 5 гагазрыг 5 жилийн хугацаатай эзэмшиж байгаа, барилгыг мэргэжлийн байгууллагын гүйцэтгэсэн зураг төслийн дагуу барьж байгуулан улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Эмнэлгийн гаралтай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх устгах төвлөрсөн байгууламж нь дулаан, ус хангамжийн хэсгийн системд холбогдсон, хог хаягдлыг жинлэх, бүртгэх, хүлээж авах, уураар халдваргүйтгэх болон угаалгын хэсэгтэй, 2 автоклавт хог хаягдлыг халдваргүйжүүлсний дараа төвлөрсөн цэгт гэрээгээр булж устгуулж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд хувийн хэвшлийн 8 аж ахуйн нэгж, ОНӨААТҮГ 10, НӨҮГ 2, нийт 19 байгууллага, 294 тээврийн хэрэгсэлтэйгээр тогтоосон чиглэлийн дагуу хог хаягдал тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгэж байна.

Өмнөх шалгалтын талаар:

Нийслэл, 21 аймгийн хог хаягдлын төвлөрсөн цэгүүд болон хог хаягдал цуглуулж тээвэрлэх аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд 2012 онд хийсэн шалгалтаар 57% нь их, 43% нь дунд эрсдэлтэй байсан.

Нийслэлийн хөрсний  дээжийг хотын эрчимтэй суурьшлын бүсэд хамаарах эдэлбэр газрыг тэнцүү хуваасан газар зүйн квадрат бүрт тогтоосон 56 цэгээс дээж авч гэдэсний савханцрын таньцаар үнэлгээ өгөхөд 47.8% нь их бохирдолттой, 49.3%  нь дунд, 2.9% нь бага бохирдолттой ангилалд хамаарч, хар тугалгын агууламж нийт сорьцын 26%-д стандартад заасан хүлцэх хэмжээнээс 7%-6 дахин их гарсан байна.

Аймгууд /Дархан-Уул, Орхон, Архангай, Булган, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Дорноговь, Ховд, Баянхонгор, Увс/-ын хөрсний 71 дээжинд хийсэн нян судлалын шинжилгээгээр 50.7% нь их, 34.9% нь дунд, 14,3% нь бага бохирдолттой ангилалд хамаарч байсан байна.

Хяналт шалгалтын дүнг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Ерөнхий байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн бөгөөд Улаанбаатар хот, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Говь-Алтай, Говьсүмбэр, Орхон, Увс аймгууд албан шаардлагын дагуу бодитой ажлуудыг хийж, тодорхой үр дүн гаргасан бол Завхан, Хөвсгөл, Өвөрхангай,  Хэнтий,  Сүхбаатар, Төв, Өмнөговь, Ховд, Сэлэнгэ, Дундговь аймгуудад тодорхой ажил хийгээгүй байна.

Хөрсний шинжилгээний дүн:

Нийслэлийн 9 дүүргийн суурьшлын бүсийн эдэлбэр газрын 2005-2013 онд жил бүр 56, 2014 онд 81 цэгээс авч нян судлал, хими, цацраг, мөнгөн ус, хүнд металлын шинжилгээ хийлгэн үнэлгээ дүгнэлт өглөө.

Нян судлалын шинжилгээгээр гэдэсний бүлгийн эмгэгтөрөгч нян илрээгүй байна. Нянгийн ерөнхий тоон 10 жилийн дундаж үзүүлэлт 17218215±172182 байгаа ба хөрсний нянгийн бохирдлыг дүүргээр авч үзэхэд, Чингэлтэй дүүрэг хамгийн өндөр, төвийн 6 дүүргийн хувьд алслагдсан 3 дүүргээс өндөр бохирдолтой байна.

Гэдэсний савханцрын таньцын 10 жилийн дундаж агууламж нь /0.07±0.02/ буюу “бага бохирдолттой” гэсэн ангилалд хамаарч байна. 2010, 2012 онуудад хөрс гэдэсний савханцраар хамгийн их бохирдсон, 2006 онд хамгийн бага бохирдсон үзүүлэлттэй байгаа ба 2013, 2014 онуудад “их бохирдолттой” ангилалд хамаарах  цэгийн тоо багассан байна.

Нийслэлийн эдэлбэр газрын хөрсний 89 цэгээс хүнд металлын шинжилгээний дээж авч, хар тугалга, кадми, мөнгөн усны агууламжийг тодорхойлж, стандартын үзүүлэлттэй харьцуулан үнэлгээ дүгнэлт өглөө. Хар тугалга, кадмийнагууламж стандарт хэмжээнээс их гараагүй бөгөөд мөнгөн усны агууламжшинжилгээ авсан бүх 89 цэгт илэрсэн ч стандарт хэмжээнээс хэтрээгүй байна.

Нийслэлийн суурьшлын бүсийн хөрсний 94 цэгээс дээж авч цэцрагийн шинжилгээг МУИС-ийн цөмийн судалгааны лабораторид 226Ra232Th40K137Cs U г/тн, Th г/тн K %Шингэсэн тунгийн чадал нГр/цаг гэсэн үзүүлэлтүүдээр тодорхойлж, дэлхийн дундажтай харьцуулж үнэлгээ дүгнэлт өглөө.

 

Гэдэсний халдварт өвчин:

Хүн амын дунд тохиолдож буй гэдэсний халдварт өвчний сүүлийн 8 (2005-2012) жилийн өвчлөл, үүнд хөрсний бохирдолттой холбоотой мэдээлэгддэг өвчлөл болох вируст гепатит А, цусан суулга, сальмонеллёз, суулгалт халдварын өвчлөлийг сонгон авсан болно.

2005-2012 онуудад дээрх гэдэсний халдварт өвчний нийт 16001 тохиолдол бүртгэгдсэн ба 10000 хүн амд 33.9 ноогдож байна.

Бүртгэгдсэн гэдэсний халдварт өвчнийг бүтцээр нь авч үзвэл дийлэнх нь вируст гепатит А /86.3%/  өвчлөл эзэлж байна.

Тухайлбал, сүүлийн 8 жилд бүртгэгдсэн гэдэсний халдварт өвчний тохиолдлын дундаж түвшин 10000 хүн амд 33.9 (CI95% 22.28-45.76) байсан ба салмонелл 0.27 (CI 95% 0.3-0.5), дизентерий 4.2 (CI95% 0.89-7.45), гепатит А 29.25 (CI95% 20.97-37.53), суулгалт халдвар 0.2 (CI95% 0.12-0.28) тус тус тохиолдож байна.

УЛААНБААТАР ХОТЫН ХӨРСНИЙ НЯНГИЙН БОХИРДОЛ БА ГЭДЭСНИЙ ХАЛДВАРТ ӨВЧЛӨЛИЙН ХООРОНДЫН ХАМААРАЛ /2005-2012 ОН/

Он

Нян тоо

колититр

Салмоннелл

Дизентерий

Гепатит А

Суулгалтхалдвар

2005

94838988

0.080893

0.5

7.3

21.1

0.2

2006

47178115

0.0945

0.5

7.3

21.7

0.1

2007

35627738

0.079451

0.7

9.2

34.2

0.1

2008

16005750

0.046746

0.02

0.8

35

0.1

2009

3331524

0.059558

0.03

0.5

22.1

0.2

2010

1888306

0.015718

0.004

0.5

29.7

0.3

2011

2506399

0.059254

0.01

0.4

49

0.3

2012

8341270

0.049948

0.4

7.4

21.2

0.3

Хөрсний гэдэсний савханцрын үзүүлэлт 2005-2007 онуудад  өндөр байхад салмоналёзын өвчлөл дээрх онуудад өндөр байсан, 2008 онд гэдэсний савханцрын таньцын үзүүлэлт багасч 0.04 болоход өвчлөл багассан, 2011-2012 онд гэдэсний савханцрын үзүүлэлт нэмэгдэхэд өвчлөл ихэссэн байна.

Хөрсний гэдэсний савханцрын үзүүлэлт нь гэдэсний халдварт өвчин салмонеллёз өвчинтэй шууд дунд зэргийн (Rxy=0.76 P<0.045) хамааралтай байна.

Хөрсний шинжилгээний дүн: /аймгууд/

Аймгуудын хөрснөөс нийт 120 дээж авч нян судлалын шинжилгээ хийлгэн үнэлгээ дүгнэлт өглөө. Нийт сорьцын 43% нь цэвэр, 27% нь их, 17% нь бага, 13% нь дунд бохирдолттой ангилалд хамрагдаж байна.

Нян судлалын бохирдлын түвшинг аймгуудар авч үзвэл Архангай, Дундговь, Завхан, Өвархангай, Сэлэнгэ, Увс, Ховд Хөвсгөл, Орхон аймгуудын суурьшлын бүсийн хөрсний “их, дунд бохирдолттой” ангилалд хамаарах хувь өндөр байна.

Ариун цэврийн байгууламжийн судалгаа:

Нийслэлийн 7 дүүргийн гэр хороололын ариун цэврийн байгууламжийн ашиглалтын байдлын талаар авсан судалгаанаас үзэхэд 7 дүүргийн хэмжээнд 39273 энгийн бие газар, 32335 бохир усны цооног байгаагаас энгийн бие засах газрын 92%, бохир усны цооногийн 96% нь стандартын шаардлага хангахгүй, хөрсөнд шууд шингээх байдлаар ашиглаж байна.

Төвийн 8 дүүргийн 370 өрхөөс энгийн бие засах газрын талаар асуумж судалгаа авч дүгнэж үзэхэд “Нүхэн жорлон, угаадасны нүх. Техникийн ерөнхий шаардлага” MNS 5924:2008 стандартын хэрэгжилт хангалтгүй байна. Тухайлбал: судалгаанд хамрагдсан 370 энгийн бие засах газрын 50.2% нь доторлогоогүй нүхтэй буюу бохирыг хөрсөндөө шууд шингээдэг нүх нь дүүрэхээр 33% нь булаад шинээр нүх ухдаг, 14% нь соруулж зайлуулдаг, 28% нь ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй гэсэн хариулт өгсөн байна. Мөн 70% нь бие засах газарт агааржуулалтын хоолойгүй, 58% нь бие засах газрын бүхээг зай завсартай, битүүмжлэлгүй, 23% нь ямар нэгэн ариутгал, халдваргүйтгэлийн арга хэмжээ авдаггүй, 45.4% нь бохир усны цооноггүй, 3% нь сүүлийн нэг жилийн хугацаанд тухайн өрхөөс гэдэсний болон бусад халдварт өвчнөөр өвчилсөн хүн байгаа, 84% нь цаашид бие засах газраа сайжруулах хэрэгцээ шаардлага байна гэж хариулсан байна.

Ариун цэврийн байгууламжийн талаар аймгуудын түвшинд  550 бие засах газар бохирын цооногоос судалгаа авч дүгнэн үзэхэд хөрсөндөө шууд шингээдэг 75%, тохижилт хангалтгүй 75%, бие засах газар, бохирын цооног дүүрсэн 13.5%, агааржуулалт хангалтгүй 80.9%, гэрэлтүүлэггүй 95%, 43% нь халдваргүйжүүлэлт огт хийдэггүй гэж хариулсан байна.

Хяналт шинжилгээгээр илэрсэн зөрчил:

Хог хаягдлын нэгдсэн цэг:

1. Хог хаягдлыг устгах үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж ньаймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээ байгуулаагүй/Говьсүмбэр, Баянхонгор, Завхан/

2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй ажиллаж байгаа; /Дундговь, Говьсүмбэр, Дорнод, Өмнөговь, Төв, Сэлэнгэ, Завхан, Мориндавааны хогийн цэг, Налайх, Багануур/

3. Төвлөрсөн цэгийн байршил нь аймаг, нийслэл, сумын Засаг даргын захирамжаар баталгаажаагүй ажиллаж байгаа; /Увс, Өмнөговь, Завхан, Налайх, Багануур/

4. Хог хаягдлын төвлөрсөн цэгийн байршил нь салхины ноёлох чиглэлийн дээр байгаа, /Цагаан даваа, Говьсүмбэр, Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Баян-Өлгий/

5. Эрүүл ахуйн хязгаарлалтын бүс тогтоогдоогүй; /Цагаан даваа, Морин даваа, Налайх, Багануур, Дорноговь, Орхон, Дархан-Уул, Баян-Өлгий, Дундговь, Дорнод, Баянхонгор, Өмнөговь, Сэлэнгэ, Завхан, Хэнтий/

6. Хамгаалалтын хашаа, байнгын харуулгүй; /Цагаан даваа, Морин даваа,  Дорноговь, Увс, Булган, Говьсүмбэр, Өмнөговь, Төв, Сэлэнгэ, Налайх, Багануур/

7. Булсан хог доторх хийн даралтыг багасгах, хянах агааржуулагчийг байршуулаагүй; /Цагаан даваа, Морингийн даваа, Багануур, Налайх, 21 аймаг/

8.Төвлөрсөн цэгт хаягдаж байгаа хог хаягдалд анхан шатны ангилан ялгалт хийгддэггүй, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн хангалт муу зэргээс гал гарч орчин бохирдуулж байгаа; /Цагаан даваа, Морингийн даваа, Ховд, Дорноговь, Увс, Орхон, Дархан-Уул, Говь-Алтай, Сүхбаатар, Баян-Өлгий, Дундговь, Говьсүмбэр, Дорнод, Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь, Төв, Сэлэнгэ, Завхан, Хэнтий/

9. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг хангуулан ажилладаггүй;

10Хог хаягдал аяндаа шатах эрсдэлийг бууруулах зорилгоор хяналт тавьж, холбогдох  арга хэмжээг авч хэрэгжүүлдэггүй; /Булган, Архангайгаас бусад аймаг/

Эрүүл мэндийн байгууллагуудын хог хаягдлыг устгаж буй “Элемент” ХХК-д

11. Тус байгууламжийн байршил нь салхины ноёлох чиглэлийн дээр байгаа нь Эрүүл мэндийн сайдын 2011 оны 380 дугаар тушаалын хавсралтын 2 дугаар бүлэг Төвлөрсөн байгууламжийн барилгад тавигдах нийтлэг шаардлагын 2.5 дахь заалтыг;

12. Эрүүл мэндийн байгууллагуудаас цуглуулсан халдвартай болон хурц үзүүртэй, иртэй хог хаягдал, халдварын зэрэг өндөртэй хог хаягдлыг ариутгасны дараа өдөр бүр хөрсөөр хучилт хийж булж устгуулахгүй байгаа нь Эрүүл мэндийн сайдын 2011 оны 158 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан  “Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, халдваргүйтгэх, устгах заавар”-ын 4 дүгээр бүлэг “ Хог хаягдлыг устгал”  4.2 дахь заалтыг;

Хог хаягдал тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад:

1. Хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд нь дотоодын хяналтын журмыг мөрдүүлэн ажиллаж хэвшээгүй; /Дүүргүүдийн ТҮК, Ховд, Дорноговь, Говьсүмбэр, Завхан/

2. Сум, дүүргийн Засаг даргатай байгуулсан гэрээг мөрдөж ажилладаггүй; /Баянхонгор, Завхан, Хэнтий/

3. Баг, хорооны Засаг даргатай байгуулсан  хог хаягдал цуглуулах, тээвэрлэх чиглэл, хуваарийг мөрдөж ажилладаггүй; /Орхон, Баян-Өлгий, Сэлэнгэ, Завхан/<

Сүүлд нэмэгдсэн мэдээ