МХЕГ-ын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжийг сахиулан, хүний болон нийгмийн тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчинг дэмжиж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэхэд мэргэжлийн хяналтын байгууллагын эрхэм зорилго оршино.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТ

  • Ерөнхий газар нь эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дараах стратегийн зорилтуудыг дэвшүүлж хэрэгжүүлнэ:
  • Мэргэжлийн хяналтын талаарх хууль тогтоомж, хяналт шалгалтын бодлого, стратегийг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах;
  • Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэх, бизнес эрхлэх таатай орчныг бий болгоход үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн төрийн захиргааны мэргэжлийн хяналтыг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх;
  • Төрийн захиргааны удирдлагыг хангах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх;
  • Мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг зохицуулж байгаа хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж, тэдгээрийг боловсронгуй болгох;
  • Хяналт шалгалтын бодлогыг тодорхойлох, төлөвлөх, хэрэгжилтийг хангах, дотоод хяналтыг зохион байгуулах;
  • Мэргэжлийн хяналтын байгууллагыг хөгжүүлэх төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулаx;
  • Хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт шалгалтын стандарт, нийтлэг шаардлагыг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох;
  • Нэгдсэн болон орон нутаг, хилийн лабораториудыг шинэ дэвшилтэт техник, технологиор хангах, хүчин чадлыг нэмэгдүүлэх;
  • Нарийн мэргэжлийн шинжээчдийг ажиллуулах эрхзүйн болон эдийн засгийн үндэслэлийг боловсруулж хэрэгжүүлэх;
  • Иргэдийг эрүүл аюулгүй бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллээр хангах, хууль тогтоомжийг нийтийн хүртээл болгох;
  • Байгууллага, аж ахуйн нэгжийн дотоод хяналтын эрхзүйн орчинг боловсронгуй болгох, мэргэжлийн удирдлагаар хангах, дэмжлэг үзүүлэх;
  • Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
  • Хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, нарийн мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, байгууллагын зорилт, чиг үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэх цомхон, чадварлаг боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх;
  • Мэргэжлийн хяналтын хууль эрхзүйн орчинг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн зохион байгуулах;
  • Ерөнхий газрын санхүүгийн үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн зохион байгуулах, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах;
  • Гадаад орон, олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээллийн технологийн удирдлагыг нэвтрүүлэх.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГОЛ ЗОРИЛТ

Зорилт 1.Мэргэжлийн хяналтын тогтолцоог шинэчлэн, зохион байгуулалтын бүтцийг өөрчлөн зохион байгуулах;

Зорилт 2.Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг зөвлөн туслах үйлчилгээ, сургалт, тандалт судалгаа, хяналт шинжилгээний арга хэлбэртэй хослуулах, эрсдэлийн судалгаа, баазыг өргөжүүлэх замаар эрсдэлийн удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх;

Зорилт 3.Ухаалаг төрийн зарчмыг нэвтрүүлж, сахилга хариуцлагыг дээшлүүлэх;

Зорилт 4.Мэргэжлийн хяналтын байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлага, зохицуулалтыг сайжруулж, хяналтын үндсэн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг оновчтой болгох.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ