МХЕГ-ын 2014 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд хийгдсэн ажлын үр дүн

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС 2014 ОНД

ДЭВШҮҮЛСЭН БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД:

Зорилт 1. Мэргэжлийн хяналтын тогтолцоог шинэчлэн, зохион байгуулалтын бүтцийг өөрчлөн зохион байгуулах;

“Хяналтын тухай хуулийн төсөл, түүнийг дагалдан нэмэлт өөрчлөлт орох хуулийн төслүүдийг УИХ-д өргөн бариад байна. Шинэ хуулийн төсөлтэй холбогдуулан бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн төсөл боловсруулагдаж байна.

Зорилт 2. Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг зөвлөн туслах үйлчилгээ, сургалт, тандалт судалгаа, хяналт шинжилгээний арга хэлбэртэй хослуулах, эрсдэлийн судалгаа, баазыг өргөжүүлэх замаар эрсдэлийн удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх;

  1. Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлж 2013 оны хяналт шалгалтаар их, дунд эрсдэлтэй шалгагдсан обьектийг 2014 онд онд шалгаж байгууллагын сургалт зохион байгуулахаар нийт 11672 обьект, зөвлөн туслах үйлчилгээ үзүллэхээр нийт 6589 обьектийг байгууллагын вэб сайтаар олон нийтэд зарлан хяналт шалгалт, зөвлөн туслах үйдчилгээг үзүүлж байна.
  2. Жил бүр эрсдэлийн үнэлгээ хийх явцад аюулгүй байдалд хамааралгүй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч 29615 бизнес эрхлэгчийг хяналтын объектоос хасч хяналт шалгалтын объектыг оновчтой болгосны зэрэгцээ аж ахуйн нэгж байгууллагад үзүүлж байсан хяналтын дарамтыг хөнгөлөв.Иймд Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй 76 асуудлаар төлөвлөгөөт бус шалгалт хийхийг зогсоох тухай МХЕГ-ын даргын 177 тоот тушаалыг гарган мөрдөж байна. 2014 оны эхний хагас жилийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт хяналт шалгалтын тоо 30,5 хувиар буурсан байна.
    1. Үндсэн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийн дагуу хийж буй төлөвлөгөөт бус шалгалт нь улсын байцаагчдын ажлын ачааллыг ихэсгэж, эрсдэлтэй объект, эгзэгтэй цэгт хяналт хийх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндсэн үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байсан.
  3.  
  4. Дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч64029 аж ахуйн нэгж, байгууллагын эрсдэлийг тодорхойлж, эрсдэл ихтэй бизнест чиглэсэн шалгалтыг төлөвлөн, аюул үүсэх магадлал багатай бизнесийг хяналт шалгалтаас хөнгөвчилснөөр 2009 онд хийсэн хяналт шалгалтын тоотой харьцуулахад 120108 шалгалтаар буурсан байна.
  5. Эрсдэлийн үнэлгээний дүнг өмнөх оныхтой харьцуулахад хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, эрсдэл 6990 объектод буурсан байна. Энэ нь эрсдэлтэй объектод шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ, сургалтыг төвлөрүүлэн хийсний үр дүн болох нь тандалт судалгаагаар тогтоогдлоо.
  6. Хяналтын хуудасны нэгдсэн сангийн мэдээллээр бизнес эрхлэгчдийн хууль тогтоомжийн хэрэгжилт 73%, эрсдэл үүсэх магадлал 34%-тай байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт өмнөх оныхоос 5 хувиар өссөн байна.
  7. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйл ажиллагааны 2014 төлөвлөгөөнд шинээр тусгагдсан хяналтын шинэ хэлбэр тандалт судалгаа, хяналт шинжилгээг хэрэгжүүлэх ажлыг оновчтой, үр дүнтэй зохион байгуулах, системын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах зорилгоор “Тандалт судалгаа, хяналт шинжилгээ хийх заавар”-ыг боловсруулан аймаг, нийслэлийн МХГ-уудад хүргүүлэн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
  8. 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан 31 чиглэлээр улсын хэмжээнд тандалт судалгаа хийх 11 нэгдсэн удирдамж, 13 чиглэлээр улсын хэмжээнд хяналт шинжилгээ хийх 9 нэгдсэн удирдамжаар төв, орон нутагт тандалт судалгаа, хяналт шинжилгээ хийж байна.
  9. ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас системийн хэмжээнд нэгдсэн удирдамжаар аймаг, нийслэлийн МХГ, ХМХА-дууд “Ухаалаг төрийн зарчим” хэлэлцүүлэг зохион байгуулж хэлэлцүүлгээс ирүүлсэнсаналуудыг судлан, тэдгээрт тулгуурлан Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаанд “Ухаалаг төрийн зарчим”-ыг нэвтрүүлэх хүрээнд дэвшүүлэх зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон. зарчим”-ыг нэвтрүүлэх хүрээнд дэвшүүлэх зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон.
  10. Энэ хүрээнд “Сахилга хариуцлагыг сайжруулах” аяныг системийн хэмжээнд зохион байгуулж “Авлига, ашиг сонирхлоос ангид байж төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлж, төрийн үйлчилгээг ил тод, шуурхай болгох, ухаалаг төрийн бодлогыг хэрэгжүүлэх мэдэгдэл”-д нийт улсын байцаагчид гарын үсэг зурж баталгаажуулан, олон нийтэд сурталчилснаар улсын байцаагчдын ажлын хариуцлагыг өндөржүүлэхэд эерэгээр нөлөөлж байна. Мөн “Мэргэжлийн хяналтын шинэчлэл-Миний оролцоо” сэдэвт эссэ бичлэгийнуралдаан зарлаж шалгарсан 5 эссэ бичлэгийг байгууллагын вэб сайтад байршуулж олон нийтэд хүргэсэн.
  11. Эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог төлөвшүүлэх хүрээнд Улсын байцаагч, албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг дахин шинэчлэн боловсруулж МХЕГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэн батлаж үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.
  12. Цахим хурлын “Zoom” программ хангамжийг 21 аймаг, хилийн 6 боомт, ХААҮЛЛ зэрэг нийт 28 салбар нэгжид суурилуулж мэргэжлийн хяналтын системийн байгууллагуудыг онлайн системд бүрэн холболоо.
  13. Энэхүү системийг суурилуулснаар 14 хоног тутамд онлайн хурал хийж орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагуудыг удирдлага зохион байгуулалтаар шуурхай хангаж ажиллахын зэрэгцээ улсын байцаагчдийн ур чадвар, мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх, шинжлэх ухаан, технологийн ололт, мэдээ, мэдээллийг дамжуулах цахим сургалтыг тогтмолжуулж цаг хугацаа, зардал хэмнэж байна. Эхний хагас жилийн байдлаар 21 удаагийн цахим сургалтыг зохион байгуулсан байна.
  14. Хүнсний бүртгэлийн мэдээллийн системийг боловсруулж үйл ажиллагаандаа ашиглаж байна.
  15. Гадаад худалдааг хөнгөвчлөх Цахим нэг цонхны үйлчилгээ нэвтрүүлэх хүрээнд импортын мэдэгдэл, экпортын гэрчилгээ олгох ажлыг онлайн хэлбэрт шилжүүлэхээр ГЕГ-тай хамтран ажиллаж байна. 2014 оны 8 дугаар сарын 1-нд ашиглалтад орно.

Зорилт 3. Ухаалаг төрийн зарчмыг нэвтрүүлж, сахилга хариуцлагыг дээшлүүлэх;

Зорилт 4. Мэргэжлийн хяналтын байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлага, зохицуулалтыг сайжруулж, хяналтын үндсэн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг оновчтой болгох.

Сүүлд нэмэгдсэн мэдээ