Системийн тайлан /2015 оны эхний хагас жилийн/

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2015 оныг хяналт шалгалтыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг туслалцаа үзүүлэх, хөгжлийг дэмжих, эдийн засгийг тэтгэхэд чиглэсэн жил болгож байна.

НЭГ. Ерөнхий зүйл

Мэргэжлийн хяналтын байгууллагад Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуулиар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 22, хилийн мэргэжлийн хяналтын алба 3, дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэст нийт 2028 орон тоо батлагдсанаас улсын байцаагч 1224  ажилаллаа. Мөн Мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагчаас эрх авсан 1198 орон тооны бус байцаагч ажиллаж байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “2015 оныг хяналт шалгалтыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг туслалцаа үзүүлэх, хөгжлийг дэмжих, эдийн засгийг тэтгэхэд чиглэсэн жил болгох”  дэвшүүлсэн зорилтын дагуу Монгол улсын Шадар Сайдтай Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга 9 зорилтын хүрээнд 78 арга хэмжээ хэрэгжүүлэхээр үр дүнгийн гэрээ байгуулж эхний хагас жилийн байдлаар үр дүнгийн гэрээний биелэлт 72,6  хувьтай хэрэгжиж байна.

ХОЁР. ЗАХИРГАА, САНХҮҮГИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР:

2.1.  Удирдлага, зохион байгуулалтын талаар:

Төв, орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, жилийн зорилт, төлөвлөгөөт ажлыг хэрэгжүүлэх үндсэн нөхцөлийг бүрдүүлэх нэгэн механизм болох Удирдах ажилтны зөвлөгөөнийг энэ оны 4 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгууллаа. Зөвлөгөөнийг ажил хэрэгч байдлаар хийж, мэргэжийн хяналтын байгууллагаас 2015 онд хэрэгжүүлэх бодлого, зорилтыг танилцуулж, журмын төслүүдийг хэлэлцүүлж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэрээ болон 2015 оны үр дүнгийн гэрээ байгуулсан.

Мөн Засгийн газрын тогтоолын дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтны өдрийг 10 дах жилдээ системийн хэмжээнд бүтээлч, ажил хэрэгч байдлаар зохион байгууллаа.

Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолын дагуу “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”-ийн төслийг шинэчлэн боловсруулж, бүтэц, орон тооны саналын хамт Шадар сайдад хүргүүлэн 2015 оны 25 дугаар тушаалаар батлуулсан.

Энэхүү хөтөлбөрд нийцүүлэн төв, орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын бүтэц, орон тоо, чиг үүргийг шинээр боловсруулан батлуулсан. Үүнд:

üМэргэжлийн хяналтын ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газар, Эрсдлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газар, хяналтын газар, хэлтсүүдийн чиг үүрэг, орон тоог боловсруулан Ерөнхий газрын даргын 2015 оны 95 дугаар тушаалаар;

üНийслэлийн мэргэжлийн хяналтын газрын бүтэц, орон тоог Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын  даргын 2015 оны 105 дугаар тушаалаар;

üБуянт-Ухаа, Замын-Үүд, Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны бүтэц, орон тоог Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын  даргын 2015 оны 189 дүгээр тушаалаар;

üАймгуудын Мэргэжлийн хяналтын газрын бүтэц, орон тоог Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын  даргын 2015 оны 208 дугаар тушаалаар тус тус батлуулав.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 9 газар, 19 хэлтэс, 129 орон тоотой, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар 1 газар 12 хэлтэс, дүүргүүд дэх МХХ-ийн зохион байгуулалтаар 515 орон тоотой, аймгууд 3-4 хэлтэстэй, нийт 1004 орон тоотой, Хилийн мэргэжлийн хяналтын албадыг  2 хэлтэстэй, 219 орон тоотой ажиллахаар тогтоолоо.

Шинэчилсэн бүтцээр :

ü  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын  бүтэц нь мэргэжлийн хяналтын шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэгдсэн,

ü  Эрсдлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газрыг шинээр байгуулсан,

ü  Цөмийн болон цацрагийн хяналтын чиг үүрэг нэмэгдсэн,

ü  Ерөнхий газрын зохион байгуулалтын нэгжүүдийн чиг үүргийг нарийвчилж, зааг ялгааг тодорхой болгосон,

ü  Захиргаа, удирдлагын нэгжийг орон нутагт бий болгосон зэрэг томоохон өөрчлөлт орсон.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын  дотоод удирдлага зохион байгуулалтын хэвийн үйл ажиллагааг хангах ажлын хүрээнд Ерөнхий газрын даргын зөвлөлийн ажиллах журам болон Шуурхайн хурлын журмыг шинээр боловсруулан батлууллаа. Эдгээр журмын дагуу даргын зөвлөлийн хурлыг 5 удаа зохион байгуулж, 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлээд байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын  дэд дарга нарын хариуцан ажиллах хяналтын газруудын хуваарь, дэд даргын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлууллаа.

Ерөнхий газрын дотоодын шуурхай хурлыг 10 удаа, цахим шуурхай хурлыг 7 удаа тус тус зохион байгуулж, эдгээрээс өгөгдсөн 266 үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авч ажиллалаа. Мөн Шадар сайдын 3 удаагийн шуурхай хуралдаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газр аас хийх мэдээллийг бэлтгэн хийлээ.

2.2. Хүний нөөцийн үйл ажиллагааны талаар

Шинэчлэн батлагдсан бүтэц, чиг үүрэг, орон тооны дагуу нийт ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг шинээр болон шинэчлэн боловсруулж, батлуулах ажлыг зохион байгуулж хүний нөөцтэй холбоотой асуудлуудыг хууль журамд нийцүүлэх арга хэмжээ авч, цалин хөлсийг тогтоох, хувийн хэргийг бүрдүүлэх зэрэг шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж ажиллалаа.

Бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлтэй холбогдуулан мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн нэршлийг хуульд нийцүүлэн шинэчлэн баталж, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн эрх олгох, түдгэлзүүлэх, сэргээх, бууруулах, цуцлах журам,  Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн үнэмлэх, тэмдэг олгох, хэрэглэх, түүнд хяналт тавих журмыг шинэчлэн баталж мөрдөн ажиллаж байна.

Мэргэжлийнхяналтынажилтныөдрийг тохиолдуулан төрийндээдодонмедаль, салбарын шагналаар шагнуулахаар тодорхойлж ирүүлсэн нийт 298 ажилтны шагналын материалыг судланүзэж, газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн холбогдох байгууллагуудад хүргүүлж ажилласнаар өнөөдрийн байдлаар 218 ажилтан шагнагдаад байна.

Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэрээний төсөл боловсруулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 167 дугаар тушаалаар баталж,  загварын дагуу Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэрээг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын нийт ажилтнууд, орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын дарга нартай байгуулж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1 дэх заалтыг үндэслэн “Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрэм”-ийг шинээр боловсруулж, тус газрын даргын 2015 оны 253 дугаар тушаалаар батлан мөрдүүлж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2015 онд авлигын эсрэг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 10 зорилт, 70 заалттайгаар боловсруулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын  даргаар батлуулж, Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагуудад хэрэгжүүлж ажиллах үүрэг чиглэл хүргүүллээ.

Төв, орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1323 ажилтан хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд 100% гарган өгсний дагуу нэгдсэн тайлан мэдээг тогтоосон хугацаанд Авилгатай тэмцэх газарт тайлагнаж ажиллав.

            Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр 2015 онд хэрэгжүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөөг анх удаа санаачлан боловсруулж, батлан хэрэгжүүлж байна.

Төв аймгийн Эрдэнэ суманд өмнөх жил зуслангийн газар олгогдсон МХЕГ, НМХГ-ын, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн 100 ажилтны газрын кадастрыг нэгдсэн байдлаар хийлгэж, газрыг нь баталгаажуулах ажлыг зохион байгууллаа. Мөн МХЕГ, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн 15 ажилтан, ахмадуудад Ар гүнтэд зуслангийн газар олгуулахаар холбогдох байгууллагад саналыг  хүргүүлэн шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

      Ажилтнуудын идэвхтэй, хөдлөгөөн зохистой амралтыг дэмжих зорилгоор “Явган аялагчдын клуб”-ийг албан ёсоор байгуулж,нэгдсэн зохион байгуулалтад орууллаа. Эхний хагас жилийн байдлаар Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудын халамж үйлчилгээнд 64.1 сая төгрөгийг зарцуулаад байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт эмчийн орон тоо гарган ажиллуулж, ажилтнуудад эрүүл мэндийн зөвлөгөө, тусламж үзүүлэх ажлыг эхлүүллээ.

2.3. Эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр

Хяналтын тухай хуулийн төсөлд Мэргэжлийн хяналтын нэгдмэл тогтолцооны давуу талыг хадгалах, улсын байцаагчдын нийгмийн баталгаа болон хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбоотой зарим саналуудыг нэмж боловсруулан Шадар сайдаар уламжлан хуулийн төслийг хэлэлцүүлэх УИХ -ын ажлын хэсэгт хүргүүлэн ажиллалаа. Мөн эрх бүхий байгууллага албан тушаалтнаас боловсруулсан 11 хуулийн төсөлд санал бэлтгэж хүргүүлсэн.

Санхүүгийн хяналтын чиг үүрэг, орон тоог цалингийн сангийн хамт буцааж Мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлэх тухай болон бусад байгууллагаас ирүүлсэн Засгийн газрын 7 тогтоолын төсөлд санал боловсруулж хүргүүлэн ажиллав.

Мэргэжлийн хяналтын байгууллагын дотоод үйл ажиллагаа болон хяналтын үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа дүрэм журмуудыг шинэчлэх асуудлаар төв, орон нутгийн Мэргэжлийн хяналтын газруудад албан бичиг хүргүүлж, тэднээс ирүүлсэн нийт 394 саналыг нэгтгэн багцалж, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр шинэчлэх, шинээр боловсруулах шаардлагатай дүрэм журмуудын нэрсийн жагсаалтыг гарган,  25 дүрэм, журам, зааврыг шинээр болон шинэчлэн боловсруулж, 5 журмыг хүчингүй болголоо. Шинэчлэн боловсруулсан журмуудыг байгууллагын дотоод сүлжээнд байршуулж, нийт ажилтнууд танилцах боломжоор хангасан.

Захиргааны болон Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхэд гаргасан 13 иргэн, 3 компанийн нэхэмжлэл бүхий нийт 16 хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар оролцож, хариу тайлбар хүргүүлэн ажиллалаа. Дээрх хэргүүдийн 4 нь нэхэмжлэгчийн, 4 нь хариуцагчийн талд гарч, 8 хэрэг хянагдах шатандаа явж байна.

Эхний хагас жилийн байдлаар МХЕГ-ын даргын 317 тушаал батлагдан гарч хэрэгжиж байна.

            2.4. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр:

            Тайлант хугацаанд гадаад орны ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага болон олон улсын байгууллагын шугамаар Кыргизстан , Япон,  Тайланд,  БНХАУ-ын ӨМӨЗО, БНХАУ,  БНСУ, АНУ, Казахстан улсуудад 7 сургалт семинар, 11 хуралд нийт 25 байцаагч, ажилтан зохион байгуулагч талын зардлаар оролцжээ.

            Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд БНИУ, БНСВУ-тай шинээр харилцаа тогтоож, Солонгос Хятад зэрэг улсуудтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн ажиллалаа. БНХАУ-д адууны махан бүтээгдэхүүн экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээрийн  Протоколд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд, БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын дэд сайд У Цин Хай нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Ингэснээр манай аж ахуйн нэгжүүд урд хөршид адууны махан бууз, банш, адууны ясны гурил гаргах боломж бүрдэж байна.

Уулзалтаар мал эмнэлэг, ургамал, хорио цээр зэрэг 11 асуудлыг хэлэлцэн, санал солилцож тодорхой тохиролцоонд хүрлээ. Тухайлбал Монгол Улсаас хадлан, малын тэжээл нийлүүлэхтэй холбоотой баримт бичгийг энэ сард багтаан хүргүүлсний дараа БНХАУ-ын тал эрсдлийн үнэлгээ хийх багаа наймдугаар сард ирүүлэхээр тогтлоо. Мөн адууны дайвар бүтээгдэхүүн, улаан буудайн гурил, хөх тарианы гурил экспортлох, өмнөд хөршөөс төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ импортлох үеийн хорио цээрийн шаардлагыг тохиролцох ажлаа эрчимжүүлж техникийн ажлын хэсэг байгуулахаар болов.

Баянхошуу-Өвдөг, Бичигт-Зүүн хатавч боомтоор улаан буудай, рапс, хивэг, өвс, малын тэжээл зэргийг Монгол Улсаас гаргах үед БНХАУ-ын тал хорио цээрийн хяналт, шалгалтын бэлэн байдлаа хангах, хонь, ямаа, үхрийн мах экспортлох чиглэлээр хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр тохиролцсон зэрэг нь уулзалтын үр дүн байлаа.   

МХЕГ- 
аас аж ахуйн нэгжүүдээ анхнаас нь дэмжиж мэргэжил, арга зүйгээр ханган, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байгаагийн дүнд манай улсын “Преком”, “Эрдэмийт”, “Завхан хүнс”, “Монтува”, БНХАУ-д “Мах маркет”, “Монгол эко”, “Дархан фүүд мийт”, “Монтува”, “Хаан хүнс” компани ОХУ-д экспорт хийх эрхээ авсан. Мөн нэр бүхий 9 аж ахуйн нэгж БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүнээ экспортлох зөвшөөрлөө аваад байна. 

           2.5. Байгууллагын ил тод байдлын талаар:

            Системийн хэмжээнд 46 удаа хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулж, 318 удаа захиалгат нэвтрүүлэг хийлгэн, хяналт шалгалт, зөвлөн туслах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг цаг тухай бүрд нь  хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийтэд хүргэж ажиллалаа. 

            Байгууллагын цахим хуудсанд нийт 290 контент /цаг үеийн мэдээлэл-132, зөвлөмж, сэрэмжлүүлэг-23, хэвлэлийн тойм-126, хяналт шалгалтын мэдээ-9/ нийтлэгдсэн. Фэйсбүүк хуудсанд 212 контент нийтлэгдэж, 474 мянга гаруй хүнд хүрч, 1751 удаа түгээгджээ.

            Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид нийт 296 удаа /байгууллагаас зохион байгуулж мэдээлэл өгсөн арга хэмжээ орсон/ хандсанаас  286 -д нь  мэдээлэл өгөгдсөн. Үүний  46- нь тв, радио, сонинд шууд ярилцлага, хэлэлцүүлэг, нэвтрүүлэг байна.

            Нийт 551 мэдээлэл агуулсан, 111 удаагийн хэвлэлийн тойм бэлтгэн танилцуулж, байгууллагын вэбсайтад 126 мэдээлэл тавигдсан байна.

            2.6. Мэдээлэл технологийн чиглэлээр:

Мэргэжлийн хяналтын байгууллагын системийн хэмжээнд дотоод удирдлагын “ABLE CLOUD” программыг нэвтрүүлсэн. Системийн хэмжээнд нэгэн зэрэг ашигласнаар онлайнаар бичиг хэрэг, албан даалгавар, тушаал шийвэрүүд, хүний нөөцийн мэдээллүүд нэгдсэн нэг санг үүсгэж   нэг эх үүсвэрээс мэдээллээр хангагдах нөхцөл бололцоо  бүрдэж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын вэб сайтанд зөвлөгөө мэдээллийн  буланг байрлуулснаар мэргэжлийн хяналтын байгууллагаас ард иргэдэд үйлчлэх үйлчилгээг салбар чиглэлээр нь ангилан оруулсан.

2.7. Албан бичиг шийдвэрлэлтийн талаар:

Мэргэжлийн хяналтын байгууллагын системийн хэмжээнд 2015 оны эхний хагас жилд нийт 25 640 албан бичиг, өргөдөл гомдол ирсэн байна.  Үүнээс: нийт 20 639 албан бичиг /11 569 буюу 56,1% нь хариутай, 9 070 буюу 43,9% нь хариугүй/ бүртгэгдсэн байна. Албан бичгийг хурдан шуурхай шийдвэрлэж ажилласнаар нийт хариутай албан бичгийн 10 238 буюу 88,5% нь шийдвэрлэгдэж, 1 242 буюу 10,7% нь хуулийн хугацаа болоогүй шийдвэрлэх шатандаа, 89 буюу 0,8% нь хугацаа хэтэрсэн төлөвтэй байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын хэмжээнд иргэдээс нийт 4 141 өргөдөл, гомдол ирснээс 3 933 буюу 95,0% нь хариутай, 208 буюу 5,0% нь саналын шинжтэй байсан ба 3 526 /89,7%/ өргөдлийг шийдвэрлэж хариу өгсөн бол 391 /9,9%/ өргөдлийн хуулийн хугацаа болоогүй шийдвэрлэх шатандаа, 16 /0,4%/ өргөдлийн хугацаа хэтэрсэн байна.

Засгийн газрын 11-11 төвөөс энэ хугацаанд Мэргэжлийн хяналтын байгууллагын системийн хэмжээнд нийт 229 өргөдөл, гомдол, санал, хүсэлт шилжүүлснээс 195 /85,1%/ өргөдлийг шийдвэрлэж хариу өгсөн, 24 /10,5%/ өргөдлийн хуулийн хугацаа болоогүй шийдвэрлэх шатандаа, 10 /4,4%/ өргөдлийн хугацаа хэтэрсэн байна.

Мэргэжлийн хяналтын байгуулагын системийн хэмжээнд санал хүсэлт, өргөдөл гомдол хүлээж авдаг утаснуудад нийт 631 гомдол бүртгэгдсэн бөгөөд 459 /72,7%/ өргөдлийг шийдвэрлэж хариу өгсөн, 138 /21,9%/ өргөдлийн хуулийн хугацаа болоогүй шийдвэрлэх шатандаа, 34 /5,4%/ өргөдлийн хугацаа хэтэрсэн байна.

2.8. Сургалтын үйл ажиллагаа

Мэргэжлийн хяналтын байгууллагын хэмжээнд  улсын байцаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлсны үндсэн дээр 2015 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан баталж  хэрэгжүүлж байна.

Эхний хагас жилд байгууллагын санхүүжилтээр 24, бусад байгууллагын санхүүжилтээр 12, нийт 36 удаагийн сургалт, семинар зохион байгуулснаас 18 сургалтыг онлайн, 18 удаагийн сургалтыг танхимын хэлбэрээр зохион байгуулсан. Сургалтад давхардсан тоогоор төв, орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын 1240 улсын байцаагч, ажилтнуудыг хамруулан давтан сургаж мэргэшүүллээ.

Мөн хяналтын хуудас сурталчилах ажлын хүрээнд болон хяналтын газруудаас зохион явуулсан сарын аяны явцад төлөвлөгөөт бус 27 сургалт зохион байгуулж, нийт 731 ажилтан, бизнес эрхлэгчдийг оролцуулсан байна.

            Мэргэжлийн хяналтын байгууллагад шинээр ажилд томилогдох улсын байцаагчдад байгууллагын үйл ажиллагааны онцлогыг таниулж, мэргэжлийн хяналт шалгалтын ажлын онол, практикийн анхан шатны мэдлэг эзэмшүүлэх ”Шинэ байцаагч” сургалтын хөтөлбөрийг шинэчлэн батлууллаа.

Ажилтнуудад шинэ мэдлэг олгох, харилцааны урлагийг эзэмшүүлэх зорилготой “Хөгжлийн цаг” лекц ярилцлагыг 2 удаа зохион байгуулж төв, орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудыг танхимд болон онлайнаар хамруулсан.

            2.9. Санхүүгийн удирдлага, төлөвлөлт, гүйцэтгэл үр дүнгийн талаар:

             Санхүүгийн тайлангийн аудитад төв орон нутгийн 26 нэгж хамрагдсанаас Хөвсгөл аймгаас бусад 25 нэгж “зөрчилгүй” санал дүгнэлт авсанаар Мэргэжлийн хяналтын байгууллагын 2014 оны Нэгтгэсэн санхүүгийн тайланд “Зөрчилгүй” санал дүгнэлт авсан.

            Шилэн дансны нэгдсэн сайтад 21 аймаг, 3 хилийн боомт, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн санхүүгийн 11 төрлийн мэдээллийг шилэн дансны хуулийн дагуу сар бүр оруулж хэвшээд байна.

            Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны эхний хагас жилийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр 13,7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөгдсөнөөс 12,7 тэрбум төгрөг зарцуулж 92,9  хувийн гүйцэтгэлтэй гарах төлөвтэй байна.

            Мэргэжлийн хяналтын байгууллага нь 2015 оны эхний 5 сарын байдлаар орлогын төлөвлөгөөг дансанд орсон орлогоор тооцвол 86,2 хувьтай биелүүлсэн боловч Өмнөговь аймгийн МХГ- нь орлогын 53,4 хувийг орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн, Дархан-Уул, Дундговь, Өвөрхангай, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Буянт-Ухаа Хилийн мэргэжлийн хяналтын алба зэрэг газрууд орлогоо огт төвлөрүүлээгүй, зарим нэгжүүд дутуу төвлөрүүлснээс орлогын төлөвлөгөөний биелэлт 64,3 хувьтай гарч байна.

            2015 онд тэтгэвэрт гарахаар саналаа ирүүлсэн нийт 74 албан хаагчийн тэтгэвэрт гарахад нь олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн зардлыг тооцон зарим аймгийн Мэргэжлийн хяналтын газрууд болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нийт 19 улсын байцаагчийн тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн зардалд нэмж шаардлагатай байгаа 89953,8 мянган төгрөгний  зохицуулалт хийх саналыг  Шадар сайд болон Сангийн яаманд хүргүүлэн  шийдвэрлэсэн.

            Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны цалингийн зардалд зохицуулалт хийх саналыг  Монгол Улсын Шадар сайд болон Сангийн яаманд хүргүүлэн нийт 139,0 сая төгрөгний зохицуулалт хийсэн.

ХОЁР. СТРАТЕГИ, БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ, ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН  ТАЛААР:

1. Мэргэжлийн хяналтын байгууллагын “Эрсдэлийн удирдлагын стратеги”-ийг хэрэгжүүлэх талаар:

Мэргэжлийн хяналтын байгууллагын “Эрсдэлийн удирдлагын стратеги”-ийг  хэрэгжүүлэх зорилгоор “дунд хугацааны төлөвлөгөө” боловсруулах тухай газрын даргын 2015 оны 205 дугаар тушаал гаргаж 4 үе шаттайгаар уг арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд хяналтын чиглэл тус бүрээр” дунд хугацааны төлөвлөгөө”-ний төсөл  боловсруулж Дэлхийн банкны зөвлөхүүдтэй хэлэлцүүлэг зохион байгуулж, өгсөн зөвлөмжийн дагуу сайжруулсан “Дунд хугацааны төлөвлөгөө”-г дэд даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ.

Зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу сайжруулах ажлыг зохион байгуулах, орон нутгийн байцаагч нарын төлөөллөөс санал авах, дунд хугацааны төлөвлөгөөг мэргэшсэн гаднын зөвлөх мэргэжилтнүүдээр хяналтын газар тус бүрээр хэлэлцүүлж сайжруулах, МХЕГ-ын даргын  зөвлөлд нэгтгэн танилцуулж баталгаажуулах ажлууд 3-р улиралд үргэлжлэн хийгдэнэ.

  1. Ил тод хяналтын тогтолцоонд шилжих талаар:
  2. Хяналт шалгалтын мэдээллийн  нэгдсэн санг бүрдүүлэх талаар:
  3. Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх ажлыг шинэчлэх талаар:
  4. Хяналтын хуудсыг олон нийтэд сурталчлах талаар:
  5. Эрсдэлийн удирдлагын стратегийг хэрэгжүүлэх талаар:

ЗГХЭГ-ын “Шилэн хяналт” цахим хуудсанд холбогдож 2015 оны 03-р сараас шалгалтыг зохион байгуулахдаа сарын төлөвлөлтийн системд шилжиж шалгах байгууллагаа сар бүр тодорхойлж, сар бүр гүйцэтгэл, үр дүнг гаргаж дүн шинжилгээ хийж харьяа байгууллагууддаа хүргүүлж,  хяналт шалгалтын ил тод байдал, эргэх холбоог  ханган ажиллаж байна. Шилэн хяналт цахим хуудас ашиглалтад орсонтой холбогдуулан уг асуудлаар манай байгууллагын хүлээж буй үүргийг хариуцлагжуулсан, нөгөөтэйгүүр Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтын сар, улиралын төлөвлөлт, гүйцэтгэлийг оновчтой болгох, үр дүнг нарийвчлан тооцох боломжийг сайжруулах, хяналт шалгалтын үр дүнг сайжруулах чиглэлээр ”Төлөвлөлт,гүйцэтгэлийг сайжруулах зарим арга хэмжээний тухай”  МХЕГ-ын даргын  125 тоот        тушаал гарч салбарын хэмжээнд мөрдөгдөж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтын үйл ажиллагаанд ашиглаж буй хяналтын хуудастүүний ач холбогдлыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд сурталчлан таниулах, боловсронгуй болгон сайжруулахад хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоозэрэг 10 гаруй байгууллагатай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хяналтын хуудсыг сурталчлах, боловсронгуй болгох, хэрэгжүүлэхээс гадна хяналт шалгалтын үйлажиллагаанд ашиглах хяналтын бүх хуудсыг эдгээр холбоодод албан ёсоор хүлээлгэн өгч бизнес эрхлэгчдэд нээлттэй хүргэх боломжийг бүрдүүллээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөвлөлт, гүйцэтгэлийн тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор тайлагналт, гүйцэтгэл, хяналт шалгалтын статистик мэдээллийг гаргах, хүлээн авахтай холбоотой одоо мөрдөгдөж байгаа дүрэм, журам зааврыг шинэчлэн боловсруулж МХЕГ-аас системийн хэмжээнд Эрсдэлийн үнэлгээний мэдээллийн нэгдсэн сан, Хяналтын хуудасны мэдээллийн нэгдсэн сан, Хяналт шалгалтын төлөвлөлт, мэдээллийн нэгдсэн сан, Хяналт шалгалтын гүйцэтгэлийн мэдээллийн нэгдсэн сан,   Урьдчилан сэргийлэх хяналтын мэдээллийн нэгдсэн сан, Тандалт судалгаа, хяналт шинжилгээ, салбарын сургалтын мэдээллийн нэгдсэн сан, Лабораторийн шинжилгээний мэдээллийн сан, Хилийн хяналт шалгалтын хяналтын хуудасны мэдээллийн сан, Хуулиар эрх олгогдсон улсын байцаагчдын хяналт шалгалтын мэдээллийн санзэрэг мэдээллийн нэгдсэн сангуудыг ашиглаж эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт, гүйцэтгэл үр дүнг тооцох ажлуудыг эхлүүлээд байна.

 

Хяналт шалгалтын төлөвлөлтийн үндэслэлийг сайжруулах, МХЕГ-ын болон орон нутгийн мэргэжлийн хяналтын газруудын ажлын чиг үүргийн хэм хэмжээг тодорхой болгох, баримталж буй бодлогод нийцүүлэх, шалгалт, танадалт, хяналт шинжилгээ, зөвлөн туслах, сургалт семинарын зөв харьцааг тогтоох, байцаагчийн ажлын ачаалалыг жигд хуваарилах, мэргэжлийн хяналтын байгууллагын үндсэн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар хийгдэж байгаа шалгалтыг бууруулах, шалгалтын үр дүнг сайжруулах  зорилгоор “Улсын байцаагчийн жилийн ажлын норматив”, “Улсын байцаагчийн нэг удаагийн хяналт шалгалтад зарцуулах хугацааны норматив”, “Нэг обьект шалгахад зарцуулах хугацааны норматив” –ын жишигийг МХЕГ-ын даргын 2015 оны  239 тоот тушаалаар тус тус тогтоосон. Ингэснээр эрсдэл өндөртэй байгууллагад чиглэсэн хяналт, шалгалтуудыг төлөвлөх, эдийн засгийн өсөлтйг дэмжих, хяналтын хуудсаар үр дүнтэй шалгалт хийх, байцаагчийн үйл ажиллагаа, гүйцэтгэл, үр дүнд хяналт тавих нөхцөл бүрдэж байна.

   Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй тайлан гаргах, хүргүүлэх, хүлээн авахтай холбогдсон журам, зааврууд нь орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагуудад ачаалал үүсгэсэн, орон нутагт хамааралгүй асуудлаар мэдээ, тайлан гаргахаар зохицуулагдсан, үндсэн үйл ажиллагааны тайлан, мэдээний ач холбогдлыг бууруулсан, улмаар тайлагналт, гүйцэтгэлийн чанарт сөргөөр нөлөөлсөн, захиргааны болон хяналт шалгалтын тоон мэдээ холилдсон, хяналт шалгалтын тоон мэдээллийн давхардалт ихтэй, бодит байдлаас зөрүүтэй гардаг нь эх сурвалж болгон ашиглахад бэрхшээлтэй, хэрэгцээт шинж чанар дутмаг, дүн шинжилгээ, харьцуулалт хийх боломж хязгаарлагдмал эрсдэлд суурилсан хяналт шалгалтын үр дүнгийн илэрхийлэл болдоггүй, зарчимд нийцдэггүй байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ