Хүний нөөцийн стратегийн хэрэгжилтийг үнэлэх, Шинэчлэх үйл ажиллагаанд албан хаагчдын оролцох Боломжийг бүрдүүлсэн байдал

Байгууллагын хүний нөөцийн стратегийн хэрэгжилтийг үнэлэх, шинэчлэх ажилд албан хаагчдын оролцох боломжийг бүрдүүлэх үүднээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 160 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхжурам”-д хүний нөөцийн дараах үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж байхаар тусгасан. Үүнд:

1. Мэргэжлийн хяналтын салбарын хүний нөөцийн хэрэгцээнд тулгуурлан шаардлага хангасан нөөцийг бүрдүүлэх чиглэлээр ажилласан байдал;

2. Ажилтнуудын мэргэжил, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, чиглэлээр зохион байгуулсан сургалт, түүний үр дүн;

3Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, үр дүн;

4.Ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, шагнал урамшил, буцалтгүй тусламж, бусад дэмжлэг үзүүлэх чиглэлээр хийсэн ажил;

5. Улсын байцаагчийн эрх олгох, цуцлах, үнэмлэх, тэмдэг олгох ажлыг холбогдох журмын дагуу зохион байгуулсан талаар хийсэн ажил;

Дээрх үйл ажиллагааг төв, орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас хэрхэн хэрэгжүүлсэн байдалд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсээс хагас, бүтэн жилээр хяналт шинжилгээ, үнэлгээ хийнэ.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Сүүлд нэмэгдсэн мэдээ