Ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагааг үнэн зөв, шударга болгох чиглэлээр байгууллагын Дотоод журамд өөрчлөлт оруулж, хэрэгжилтийг Зохион байгуулсан байдал

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2010 оны 173 дугаар тушаалаар батлагдсан “Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах замаар албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх, үйл ажиллагааг үнэн зөв шударга болгох чиглэлээр дараах заалтуудыг тусгасан. Үүнд:

          Ажилтныг ажилд томилох:

....2.3. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон ажилтныг ажилд томилсон тушаалд туршилтын хугацааг тодорхой заах бөгөөд байгууллагын захиргаа туршилтын хугацаанд ажилтантай үр дүнгийн гэрээ байгуулна. Туршилтын хугацаа дуусмагц харьяалах газар, хэлтсийн дарга уг албан хаагчийн ажлын үр дүнгийн талаар тодорхойлолт гаргаж, тайлангийн хамт Тамгын газарт ирүүлнэ.

Ажилтныг туршилтын хугацаанд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж, цаашид төрийн жинхэнэ албанд ажиллах боломжтой гэж үзвэл тухайн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах, албан үүргээ хангалтгүй биелүүлж, төрийн жинхэнэ албанд ажиллах чадваргүй гэж үзвэл тухайн албан тушаалаас чөлөөлөх тушаал гаргана. ....

Ажил олгогч болон ажилтны эрх үүрэг:

...4.1.8Газар, хэлтсийн дарга нар ажилтны ажлын үр дүнг жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор үнэлж дүгнэн зэрэг дэв олгуулах болон цалин хөлсөд өөрчлөлт оруулах саналыг дараа оны 1 сарын 10-ны дотор Тамгын газарт ирүүлж байна.

4.1.9Ажилтны ажлын үр дүнг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, бууруулах, шагнаж урамшуулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Төрийн захиргааны албан хаагчид зэрэг дэв олгох асуудлыг Төрийн албаны тухай хууль, тогтоомжийг удирдлага болгон төв, орон нутгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын саналыг харгалзан жилд нэг удаа салбарын хэмжээнд шийдвэрлэнэ.

           4.1.10. Дэд дарга болон Тамгын газрын дарга жил бүрийн 1 сарын 10-ны дотор Ерөнхий газрын даргатай, хяналтын газрын дарга нар харъяалах дэд даргатай, хэлтсийн дарга нар Тамгын газар, хяналтын газрын даргатайажилтнууд хэлтсийн даргатай 1 сарын 15-ны дотор тус тус төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулна.

...4.2.2. Ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь бүрэн биелүүлж, энэхүү журмаар тогтоосон дэг журмыг мөрдөж ажиллана. ...

...4.2.11. Газарт хэрэгжих төсөл, хөтөлбөр зэрэг ажлын байрны тодорхойлолтод тусгаагүй ажил үүрэг гүйцэтгэхэд Тамгын газартай гэрээ байгуулж, дүгнүүлэх буюу удирдамжаа батлуулж, тайлагнаж ажиллана. ...

...4.2.21. Өөрийн хувийн хэрэг, үр дүнгийн гэрээг дүгнэсэн үнэлгээ, цалин хөлс, зэрэг дэв тогтоосон шийдвэр зэрэгтэй танилцаж, шаардлагатай гэж үзвэл хувийн хэрэгтээ нэмэлт тайлбар хийлгэж болно. ...

...4.2.26. Орон нутагт албан ажлын томилолтоор явахад холбогдох газар, хэлтсээс санал, чиглэл авч нэгтгэн удирдамж батлуулж, ирснээс хойш ажлын 3-10 хоногт багтаан гүйцэтгэсэн ажлын үр дүнг танилцуулж, санхүүгийн тооцоо хийнэ...

Цалин хөлс, тусламж, тэтгэмж:

... 6.1. Ажилтны ажлын амжилт, идэвхи санаачилга болон үр дүнгийн гэрээний биелэлтийг үндэслэн цалингийн сүлжээний шатлалыг тогтооно. ...

Шагнал урамшуулал:

            ... 7.1.Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн байгууллагын соёл, дэг журмыг чанд сахиж, мэргэжил мэдлэгээ байнга дээшлүүлж, мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачлага гарган албан үүргээ тогтмол чанартай биелүүлж, ажлын өндөр амжилт үзүүлсэн албан хаагчийг дараахь байдлаар шагнаж урамшуулна.

            7.2. Шагнал нь тухайн ажилтны хөдөлмөрийн идэвх санаачилгыг өрнүүлэх, ажлын гүйцэтгэлийн чанарыг сайжруулахад хөшүүрэг болохуйц байна. ...

... 9.1. Албан үүргээ биелүүлээгүй гэдэгт үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлэх буюу үл биелүүлэх, иргэдийн өргөдөл, гомдол, хариутай бичгийн хугацааг удаа дараа хэтрүүлсэн болон онцгой чухал буюу хугацаатай үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүйгээс байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүргэсэн, эсвэл төрийн захиргааны албан тушаалтны болон мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээний дүрмийн заалтуудыг зөрчсөн тохиолдлуудыг ойлгоно. ...

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Сүүлд нэмэгдсэн мэдээ