Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэгж, албан тушаалтны чиг үүрэг /хяналтын газрууд/

Чиг үүрэг

Албан тушаал

 

Хяналтын газрын дарга нарын үндсэн чиг үүрэг

 

1

Хариуцсан хяналтын чиглэлээр Мэргэжлийн хяналтын байгууллагын өмнө тавигдсан зорилго, зорилтыг төсвийн шууд захирагч, нэгжийн даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр дамжуулан хэрэгжүүлэх, салбарын хяналт шалгалтын бодлого боловсруулах, төлөвлөх, бодлогын болон гүйцэтгэлийн удирдлагаар хангах, хууль тогтоомж, түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон журмын биелэлтийг хангуулах.

Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга

Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын дарга

Хил, хорио цээрийн хяналтын газрын дарга

Дэд бүтцийн хяналтын газрын дарга

Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга

Цөмийн болон цацрагийн хяналтын газрын дарга

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын дарга

 

2

Салбарын боловсон хүчний хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, мэргэшсэн ажилтан бэлтгэх, давтан сургах, ажлын арга барил эзэмшүүлэх, улсын байцаагчийн ёс зүйг чанд сахиулах, гүйцэтгэлд нь хяналт тавих, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

 

3

Салбарын хяналтыг орон нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлага, хүний нөөцийг мэдээ, мэдээллээр хангах.

 

4

Салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд нэгдсэн дүгнэлт өгөх, хууль тогтоомж, стандартыг боловсронгуй болгох санал боловсруулах, холбогдох байгууллагад хүргүүлэх, шийдвэрлүүлэх.

 

5

Салбарын хууль тогтоомжийг сурталчлах, хяналт шалгалтын ажилд төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдэнтэй хамтран ажиллах

 
 
 

Хяналтын хэлтсийн дарга нарын үндсэн чиг үүрэг

 

Хяналтын хэлтсүүд нь харъяалагдах хяналтын газрын үндсэн чиг үүргийг өөрийн хамаарах асуудлын хүрээнд хэрэгжүүлэхийн зэрэгцээ дараах чиг үүргийг хүлээнэ:

 

1

Хэлтсийн үйл ажиллагааг өдөр тутмын нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, зохицуулалтаар хангах

Хяналтын хэлтсийн дарга нар

 

2

Салбарын хяналт шалгалтын бодлого, төлөвлөлт, гүйцэтгэлийг мэргэжлийн үндсэн дээр удирдах, бодлогын болон арга зүйн зөвлөгөө, нэгдсэн удирдамжаар хангах, хэлтсийн ажилтнуудтай үр дүнгийн гэрээ байгуулах, гүйцэтгэлийг хангах, дүгнэх

 

3

Хариуцсан салбарын хяналтын объектийн эрсдэлийг тодорхойлох замаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга зүй, удирдлага зохион байгуулалтаар хангах.

 

4

Хэлтсийн чиг үүрэгт хамаарах аль нэг хяналтыг мэргэжлийн дагуу хариуцан эрхэлж гүйцэтгэх.

 

5

Орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллага дахь салбарын хяналтын улсын байцаагчийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, сургалт зохион байгуулах, хяналт шалгалтын нэгдсэн удирдамж, арга зүйгээр хангах, үйл ажиллагаанд үнэлгээ дүгнэлт, зөвлөгөө өгөх.

 

Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын чиг үүрэг

 

Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газар нь экологийн тэнцэл алдагдах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх, геологи, уул уурхайн үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа болон иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах таатай орчныг бий болгох, аливаа сөрөг нөлөөлөл, эрсдлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хяналт шалгалтыг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах, салбарын хяналтын бодлого, стратеги, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл боловсруулах ажлыг мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоо, стратеги, төлөвлөлт, зарчимд нийцүүлэн мөрдөхөд чиглэсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

Байгаль орчны хяналтын хэлтсийн ажилтнуудын чиг үүрэг

 

1

Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Салбарын яамны баталсан дээд хязгаарт багтаан байгалийн нөөц ашиглах, бэлтгэх тусгай зөвшөөрөл олгосон байдал, ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, арчилгаа, цэвэрлэгээ, тусгай хамгаалалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, тэдгээрт ажиллаж байгаа   улсын байцаагч, ойн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих.

Байгаль орчны хяналтын улсын байцаагч

 

2

Байгалийн нөөц ашиглах, бэлтгэх тусгай зөвшөөрлийн олголт, байгалийн ургамлын гаралтай түүхий эд, түүний экспорт, импорт, хил дамжуулан худалдаалах үйл ажиллагаанд хяналт тавих.

 

3

Үслэг эдлэлийн үйлдвэр, ан амьтан өсгөн үржүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, спорт агнуурын зориулалтаар ангийн буу, сум, загасны хэрэгсэл худалдаалдаг худалдааны төв, ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг хил дамжуулан худалдаалдаг хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих.

 

4

Эрдэм шинжилгээний хүрээлэн, нэгдсэн төв лаборатори, газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийн агуулах, дулааны цахилгаан станц зэрэг химийн бодис хэрэглэдэг, агаар, хөрсний бохирдол үүсгэдэг байгууллагууд, Озоны үндэсний алба, Агаар бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл болон ус хангамж, ус цэвэрлэх байгууламж, усны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, хог хаягдал, усны талаар хүлээсэн төрийн захиргааны төв байгууллагуудын нийтлэг эрх, үүргийн хэрэгжилтэд хяналт тавих.

 

5

Байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийгдэг байгууллагуудын үйл ажиллагаа, үнэлгээний чанар, үр дүнгийн байдал, хянан магдалгаа, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээ, эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн байдалд хяналт тавих.

 

6

Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламж, олон улсын төслөөр гүйцэтгэж байгаа газрын харилцаа, геодези, зураг зүйн ажил, үйлчилгээ, агаарын зураглал, зураг зүй, энэ чиглэлээр төрийн захиргааны төв байгууллага, хэрэгжүүлэгч агентлагууд, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар, газрын албадаас үзүүлж байгаа бүтээгдэхүүн, үйл ажиллагаанд хяналт тавих.

Газрын харилцаа, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч

 

Геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн ажилтнуудын чиг үүрэг

 

7

Ил уурхайн   техник технологи, ашиглалтын системийн мөрдөлт, нөхөн сэргээлтийн чанар, ажлын гүйцэтгэл, осол аваарийн төлөвлөгөө, түүний хэрэгжилт, үр дүнд хяналт тавих.

Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч /уул уурхайн хариуцсан/

Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч /уул уурхайн хариуцсан/

 

8

Эрдсийн баяжуулах, боловсруулах үйлдвэрийн техник, технологийн мөрдөлт, аюулгүй   ажиллагааг хангасан байдал болон бүтээгдэхүүний чанар, стандартад хяналт тавих.  

 

9

Эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлөөс баталсан ашигт малтмалын нөөцийн ашиглалт, нөөцийн баланс, нөөцийн хөдөлгөөний байдал, ордын олборлолтын зураг төсөл, маркшейдерийн бичиг баримтын хэрэгжилтэд хяналт тавих.                                                                                                                                                                                            

 

10

Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлийн импорт, үйлдвэрлэл, хадгалалт, хамгаалалт, худалдан борлуулалт, тээвэрлэлтийн байдал, тэсэлгээний ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих.

 

11

Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардал тооцсон байдал, нөхөн төлөлтийн гэрээний хэрэгжилт болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөлтийн байдалд хяналт тавих.

Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч /геологи хариуцсан/

 

12

Газрын тос, байгалийн хийн хайгууль, олборлолт, тусгай зөвшөөрөл олголт, төрийн болон хувийн хөрөнгөөр хийгдэж байгаа геологийн судалгаанд хяналт тавих.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын чиг үүрэг

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газар нь ажилтны   аюулгүй байдал, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй аюул,   аюултай хүчин зүйлсийг илрүүлэх замаар ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх,     эрүүл, аюулгүй ажлын байранд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ба нийгмийн халамж, даатгал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, иргэд, даатгуулагчдын нийгмийн баталгааг хангуулах, хөдөлмөр эрхлэх таатай орчныг бий болгох, аливаа сөрөг нөлөөлөл, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хяналт шалгалтыг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах, салбарын хяналтын бодлого, стратеги, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл боловсруулах ажлыг мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоо, стратеги, төлөвлөлт, зарчимд нийцүүлэн мөрдөхөд чиглэсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хяналтын хэлтсийн ажилтнуудын чиг үүрэг

 

1

Ажлын байранд ашиглагдаж байгаа машин механизм, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, техникийн паспортын хөтлөлтийн байдалд үзлэг шалгалт хийх;

Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч

/хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн харилцааны хяналт хариуцсан /

 

2

Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан иргэн, ажилтны ажил, үүргийн гүйцэтгэлтэй танилцаж заавар, зөвлөгөө өгөх

 

3

Өргөх, тээвэрлэх механизм, даралтат сав, шугам хоолойд мэргэжлийн байгууллагаар туршилт, тохируулга, баталгаажуулалт хийлгэсэн эсэхийг шалгах;

 

4

Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдалд хяналт тавих, энэ хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар дүгнэлт гаргах;

 

5

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах ажлын байр нь стандартад нийцэж байгаа эсэхийг шалгах

 

6

Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, талуудын харилцан эрх тэгш байдлыг хангах

 

7

Хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээнд баримтлах цагийн үндсэн цалин /хөлс/-гийн доод хэмжээг тогтоохтой холбогдсон харилцааг хянах

 

8

Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ахмад настан, насанд хүрээгүй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн харилцааны асуудлыг хянах

 

9

Монгол Улсын иргэнийг гадаадад, гадаадын иргэнийг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх тэдний эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг хянах

 

10

Ажлын байрны хөдөлмөрийн хортой, аюултай /хими, физик, биологи, биеийн хүч, мэдрэл, сэтгэхүй/ хүчин зүйлийг илрүүлэх, үнэлэх,   хөдөлмөрийн нөхцөл нь эрүүл ахуйн шаардлага хангаж буй эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргах

Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч

/Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналт хариуцсан /

 

11

Хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, судалгаанд хяналт тавих;

 

12

Ажлын тусгай хувцас, нэг бүрийн болон хамтын хамгаалах хэрэгсэл нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавих;

 

13

Хуульд өөрөөр заагаагүй бол химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодисын ашиглалт, хадгалалтад хяналт тавих;

 

14

Ажилтанд зориулсан ахуйн байрны хүрэлцээ, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавих

 

15

Аюултай, хортой нөхцөлд ажиллаж байгаа ажилтнуудад эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэг хийж, түүний мөрөөр авсан арга хэмжээний биелэлтэд хяналт тавих;

 

16

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдолтой хууль тогтоомж, стандартыг боловсронгуй болгоход санал өгөх

 

Нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн ажилтнуудын чиг үүрэг

 

17

Нийгмийн халамжийн багц хууль тогтоомжийн  хэрэгжилт, иргэдийг нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээнд хамруулсан байдалд хяналт тавих;

Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч

 

18

Улс, орон нутгийн төсвөөс бүрдүүлсэн Нийгмийн халамжийн сангийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавих.

 

19

Нийгмийн халамжийн сангаас олгож буй бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн тогтоолт, олголтод хяналт тавих;

 

20

Нийгмийн даатгалын багц хууль тогтоомжийн хэрэгжилт, нийгмийн даатгалын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, даатгалын баазыг өргөтгөх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, даатгалын гэрээний биелэлтэд хяналт тавих;

 

21

Ажил олгогч, даатгуулагчдаас бүрдүүлсэн Нийгмийн даатгалын 5 төрлийн сангийн бүрдүүүлэлт, зарцуулалтад хяналт тавих.

 

22

Нийгмийн даатгалын сангаас олгож буй бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн тогтоолт, олголтод хяналт тавих;

 

23

Аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоо, түүний гүйцэтгэл, нийгмийн даатгалын дэвтрийн олголт, хөтлөлт, баталгаажуулалтад хяналт тавих

 

24

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр бий болгох талаар гарсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих

 

25

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн бүрдүүлэлт, хуваарилалт, зарцуулалтад хяналт тавих;

 

26

Эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллагаанд хяналт тавих, тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтыг магадлаж дүгнэлт гаргах;

 

27

Иргэдэд нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд чиглэгдсэн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хариуцсан бүх шатны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих.

 

28

Нийгмийн хамгааллын болон өрхийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргааны чадавхийг дэмжих, ядуурлыг бууруулахтай холбогдолтой арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулагдсан төсөл, зээл, тусламж, хандивын хөрөнгийн зарцуулалт, үр дүнд хяналт тавих;

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ